FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
АМЕРИК МАЯГИЙН ШАР АЙРАГ
Жон Озмес
Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл,
сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм.
Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. - Галат 5:22, 23
Би бейсболд дуртай. Энэ нь амжилт гаргая гэвэл багтаа найдах хэрэгтэй тийм спорт юм.
Бейсбол нь завсарлагын үеэр менежер эсвэл дасгалжуулагч нь дүрмийн талаар маргаан
өрнүүлэх байдлаар хөндлөнгөөс оролцох боломжтой цор ганц Америк спорт билээ.
Харамсалтай нь бид уурлаж цухалдсан, хөндлөнгийн оролцоог хэл амаараа буруушаасан
менежерүүдийг хардаг л даа. Тэрчлэн хөндлөнгийн шүүлт нь уур бухимдлаар дүүрэн,
заримдаа биеэ барихгүй байдал ч үүсгэж байгааг хардаг. Хэн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд
бидэн рүү найз нөхөд болон үзэгчдийн өмнө хашхирч, зан чанарын хувьд ямар байх ёстойг
хэлж заагаад байвал хэцүү шүү дээ.
Ариун Сүнс оршин байгаа хүнийхээ дотор биеэ захирах гэдэг үр жимсийг гаргадаг гэж
элч Паул хэлсэн. Бид энэхүү үр жимсийг өөрсөддөө аяндаа бий болгох боломжгүй бөгөөд
амьдралаа Христээр удирдуулах үед л энэ үр жимс гардаг. Бидний төрөлх мөн чанар бол
хашхичиж, уурлаж, бардамнаж, хамгийн сүүлд үгээ хэлж дуусгахыг хүсдэг. Хэдийгээр би
Христэд итгээд 25 жил болсон хэдий ч хамгийн дуртай тоглоомоо Эзэнд захируулахаа
мартсан байгаа юм. Гэвч бейсболыг оруулан бүх амьдралаараа Эзэний өмнө бууж өгөх
үедээ би өөрчлөгдөж, биеэ захирах үр жимс илүү хүчтэй гарсан.
Бид Есүсийг Аврагчаа болгон хүлээн авах үедээ Түүнтэй адил болох гэсэн агуу адал
явдлыг эхлүүлдэг. Бидний үзүүлж буй үлгэр дууриалаар дамжуулан, ялангуяа Ариун
Сүнс бидний дотор үр жимсийг гаргах үед бусад хүмүүс Христийн талаар мэдэж авах
болно. Ариун Сүнс бидний дотор биеэ захирах үр жимсийг бий болгох үед бид нөхцөл
байдлаа илүү тодорхой харж, сэтгэл хөдлөл болон үйл хөдлөлөө хянаж, нөхцөл байдлыг
зөвөөр авч явахад биднийг удирдаач хэмээн Түүнээс гуйдаг билээ. Сүнсээр дүүрэн
амьдарна гэдэг нь Бурханы хүссэн амьдралаар амьдарч, мөнхөд үргэлжлэх үр жимсийг
гарган амьдарна гэсэн утгатай.
1.Амьдралынхаа аль талбарт та өөрийгөө захирах хэрэгтэй байна вэ?
2.Та нүүр тулсан үедээ ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
3.Христтэй улам адил болох зорилгын дагуу Ариун сүнсэнд боломжийг олгохын тулд
та юу хийх хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Коринт 9: 24-27, Галат 6:1-5, 2 Петр 1:3-11
Нигүүлсэнгүй Бурхан минь, бусдад Христийг харуулахын тулд миний дотор
эхлүүлсэн сайн ажлаа үргэлжлүүлж, үр жимс гаргаж байгаад баярлалаа. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More