YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 32 OF 365

БУСДЫГ ДАСГАЛЖУУЛАХАД
ТУЛГАРДАГ БЭРХШЭЭЛ

Жиер Жонсон

Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамнадаггүй,
ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, хувиа боддоггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй,
зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд
итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
- 1 Коринт 13:4-7


Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн (NFL) тэмцээний үеэр, ирээдүйд Алдрын Танхимд
багтах хоёр дасгалжуулагчийг би харсан юм. Хөтлөгч тухайн хоёр дасгалжуулагчтай
ажиллаж байсан тамирчнаас тэдний дасгалжуулах арга барилын талаар асуухад нэг нь
айдсаар, харин нөгөө нь хайраар дасгалжуулдаг тухай ярьсан ба хэнийг илүүд үзэж байгааг
асуухад тэрээр аль аль нь үр дүнтэй боловч хайр мөнхөд оршдог хэмээн хариулжээ.
Христ хүмүүсийг дасгалжуулдаг. Тэрээр хүмүүсийг айдсаар удирдан, Өөрийн хүслийн
дагуу үйлдүүлж болох байсан ч өөр зам болох хайрыг сонгосон юм. Тэр хайраар амьдарсан
төдийгүй Тэр Өөрөө хайр байв. Элч Паул 1 Коринт 13-д хайрын тухай бичихдээ Христийг
бодон бичсэн байх. Тус хэсгийг уншихдаа хайр гэдэг үгийн оронд Есүсийн нэрийг орлуулан
уншиж болох юм.
Дасгалжуулалт бол багийн тамирчдаа сонсох, хайрлах мэргэн ухаантай байх, ойлгох,
танин мэдэх чадвар юм. Айлгах байдлаар дасгалжуулах нь зөвхөн тухайн хугацаанд амжилтад
хүрэх хэдий ч эцэст нь хүндлэлээ алдаж, тамирчид нь үл тоомсорлох болно. Харин хайраар
дасгалжуулах нь хүндлэл, бахдан бишрэх сэтгэлийг төрүүлдэг. Мөн тамирчидтайгаа урт
хугацаааны сайн нөхөрлөлийг бий болгодог. Дасгалжуулагч хувь хүнээс илүү тамирчинд
эсвэл хөтөлбөрт гол анхаарлаа хандуулж байгаа бол тэрээр айдсаар удирдах арга барилаар
ажиллаж байна гэсэн үг. Хайраар удирдуулан ажиллаж буй дасгалжуулагч нь тамирчнаас
илүү хувь хүн гэдэг өнцгөөс харж, ажилладаг. Энэ хоёр арга барил нь хоорондоо их ялгаатай.


1.Дасгалжуулагчийн хувьд, дээрх эшлэлд өөрийн нэрийг орлуулан уншихад танд хэр
таарч байна вэ?
2.Дасгалжуулагчийн хувьд таньд гарч ирдэг хамгийн том сорилт юу вэ?
3.Та тамирчныхаа хувь хүн талаас нь хэр анхаарал хандуулдаг вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 22:34-39; Иохан 13:34-35


Эзэн минь, тамирчдаа хувь хүн талаас нь анхаарахад, тэдэнд гэсэн хайраар хандахад
туслаач. Амен

Day 31Day 33

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More