YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 31 OF 365

БУРХАНЫ ДОХИОГ БАРЬЖ АВАХ НЬ

Жеф Бикрафт

Бурханы бүх ариун хүмүүст ...
- Филиппой 1:1


Нэгэн тоглолтын үеэр манай хамгийн анхны цохигч цохилтоо амжилтаа болгосон ч
эхний үүрэнд байсан залуу дараачийн үүрлүү гүйсэнгүй.
Намайг хуурамч дохио өгөхөд багийн тамирчин маань байрандаа л байгаад байв.
Дараагийн тойрогт би дахиад хуурамч дохио өгөв. Бөмбөг шидэгч бөмбөгийг шидсэн
ч манай хүн үсэрсэнгүй. Дараа нь цохигч маань хашаа руу цохив. Үүнийг харсан надад
хачин янзын мэдрэмж төрөв. Ар араас нь гайхалтай цохилтууд хийгдсэнд би маш их
баяртай байсан ч нөгөө талаар анхны цохигч маань дохиог зөв ойлгоод, алхам хийсэн
бол гэж бодогдож байв.
Тоглолтын дараа санал бодлоо солилцох үедээ би хамгийн анх цохьсон нөхөрт хандан
“Чи өнөөдөр дохиог буруу ойлгосон” гэхэд тэр “Тийм үү? Хэзээд нь?” гэв. “Чамайг эхлээд
цохих үед би хуурамч дохио үзүүлсэн” гэж намайг хэлэхэд тэр “Би харсан л даа. Гэхдээ
явахыг хүсээгүй юм. Байраа орхиё гэж бодоогүй” гэлээ.
БидбайнгаиймбайдлаарБурхантайхолбогддог.Бидтүрүүлжочсондоосанаа
амардаг. Бид Бурхантай харилцдаггүй бөгөөд Түүний хэлж байгаа зүйлд анхаарал
хандуулаагүйгээс дохиог алддаг. Бурхан бидний амьдралд юу хийх гэж байгааг, мөн
Өөрийн хаанчлалын том зорилгын төлөө хэрхэн ажиллаж байгааг бид олж хардаггүй.
Бид анх очсон тэр л байрандаа сэтгэл ханаж, тэндээ үлддэг. Эсвэл бид дохиог хараад,
Бурхан юу хүсэж байгааг мэддэг ч өөрсдийгөө Бурханаас илүү мэднэ гэж боддог. Ингээд
л бид анх очсон байрандаа үлдэж, дуулгавартай байхыг хүсдэггүй.
Бурхан бидний амьдралд болон Өөрийн хаанчлалдаа хэрэгжүүлэх илүү том зорилгын
төлөө ажиллаж байна. Бид анхаарал хандуулахгүй бол, эсвэл дуулгаваргүй байвал тэр
зорилгыг алдах болно. Үр дүнд нь бид Түүний зорилгыг алдах эрсдэлд орно.


1.Өдөр бүр Бурханы өгч байгаа дохиог алдахгүй байх ямар арга зам байна вэ?
2.Бурханы харуулж буй зүйлсийг яавал илүү сайн сонсох вэ?
3.Яг одоо Бурхан таны амьдралд ямар зорилгыг хэрэгжүүлэхээр оролдож байна вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 3; Иохан 10:4


Аав минь, Таны дохиог зөвхөн сонсох бус, дагахад туслаарай. Амен.

Day 30Day 32

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More