FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ?
Били Көүлмен
Сонсох чихтэй нь сонсогтун!
- Матай 11:15
Бид нэг сурталчилгааг олонтаа үзсэн. Тэр сурталчилгаанд нэгэн залуу нааш цааш холхих
тутамдаа “Намайг сонсож байна уу? Сайн байна” гэж хэлдэг. Зарим компаниуд утасны
шугамаа нээлттэй байлгах гэж нэлээдгүй ажилладаг болохыг бид мэднэ. Утасны сүлжээ
унах үед бид юу ч сонсож чаддаггүй.
Бурхан өөрийн дундаршгүй хайрыг бидэнд дамжуулахын тулд хэр их хүчин зүтгэл
гаргасныг тунгаан бодох цаг гаргацгаая. Түүний Үг маш ойлгомжтой. Тэр бидэнд хайртай
бөгөөд биднийг үнэнээр амьдраасай гэж хүсдэг. Тэр үнэн бол Бүтээгчээ хайрлаж, бусдыг
хайрлаж, тэдэнд үйлчлэх явдал билээ. Асуудал нь бид сонсдоггүйд оршино. Бид Түүний
дуудлагыг сонсохооргүйгээр өөрсөддөө төвлөрсөн байдаг.
Уул нуруудын сүрлэг байдал, далай тэнгисийн сүр хүч, тэнгэрийн гайхам байдал нь
Бурхан бүтээлээрээ Өөрийгөө илчилж буй нь тэр. Тэрээр “Намайг сонсож байна уу?”
хэмээн асууж байна. Бусдын нүд, дүр төрх, гэр бүл, найз нөхдөөр минь дамжуулан Бурхан
Өөрийн хайрыг харуулж байна. Бидний төлөө өөрсдийгөө золиосолсон хүмүүсээр
дамжуулан, мөн бидний баяр хөөр хийгээд уй гунигийг хуваалцсан Христийн биеийг
бүрдүүлж буй хүмүүсээр дамжуулан Бурхан “Намайг сонсож байна уу?” гэж асууж байна.
Гайхамшгууд, сургаалт үлгэрүүд бүхий Бурханы үгэнд, Түүнийг дагахын тулд бүхнээ
орхисон нэр нь дурьдагдсан болон нэр нь үл дурьдагдсан шавь нараасаа Бурхан “Намайг
сонсож байна уу?” гэж асуусан байдаг. Ариун газар анир чимээгүйн дунд Ариун Сүнс
зүрх сэтгэлд маань юу нь эн тэргүүнд байх, амьдралын чиглэл ямар байх, бидний оршин
буйн зорилго юу болох талаар ярьдаг. Бурхан “Намайг сонсож байна уу?” гэж асууж байна.
ТэрнэгэнөдөрбүдүүнмодонзагалмайдээрБурханыХүүЕсүсбиднийоронд
цовлогдсон. Христийн золиосоос болж Түүний нигүүсэл бидний гэмийн төлөө өгөгдсөн.
Бурханы цор ганц хүү Есүс цусаа урсгаж, нас барсан. Яагаад? Тэр бидэнд хайртай учраас.
“Намайг сонсож байна уу?”
1.Өдрийн аль цагт бид Бурханыг сонсох цаг гаргадаг вэ?
2.Тамирчид маань сүнслэг амьдралын маань талаар чухам юу сонсдог вэ?
3.Нэмэлтээр унших: Иеремиа 5:21; Матай 7:24-27
Эзэн минь, өнөөдөр Таныг сонсоход туслаач. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More