YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 29 OF 365

СЭТГЭЛЗҮЙН ХҮНД БАЙДАЛ

Рик Исаиа

Хэрэв “Би Түүнийг дурсахгүй,
Нэрээр нь дахин ярихгүй” гэвэл
Энэ үг миний сэтгэл зүрхэн дотор
Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн
Дүрэлзэж буй гал мэт болно.
Би үүнийг дотроо хадгалбал ядарч,
Би тэсвэрлэж чадахгүй болно.
- Иеремиа 20:9


Хахир хатуу урт өвлийн дараа зүлгээ халдваргүйжүүлэх, гольфын клубын тоос шороог
цэвэрлэх, гадна хашаагаа цэвэрлэх, төмөр сараалжаа арчих гээд ажил эхэлдэг. Энэ бол
гайхалтай цаг үе билээ!
Хэрвээ бид гэртээ хэт удаан байвал, эсвэл өвөл хэт урт үргэлжилбэл бид сэтгэл зүйн
хувьд хүнд байдалд ордог. Энэ нь давчуу газар байх, бусдаас тусгаар байх үед ялангуяа
өвлийн үед үүсэх ба ийм үед сэтгэл зовнил нэмэгдэж, уйтгарт автдаг.
Бурханыүгэндэнэталаарбий.Тэнэжтөөрсөн,сэтгэлньшархалсан,хүлэгдсэн
хүмүүсийн төлөө Бурханы Үг хашхирч байна. Бурханы өөрт нь хэлсэн зүйлийг хэлэхгүй
байх гэж Иеремиа оролдсон. Иеремиа 20:9-т тэрээр Бурханы үгийг өөртөө хадгалах нь
ямар байсан талаар хэлсэн байна.
Иудей, Иерусалим, Самари гээд дэлхийн хязгаар хүртэл Өөрийг нь гэрчил хэмээн Есүс
бидэнд хэлсэн. Хэрвээ бид сайн гэрч байж чадахгүй бол Бурханы Үг бидний ясанд шатаж
буй гал мэт байх болно. Сэтгэл зүйн хүнд байдлыг даван туулах аргыг хэлж өгье:
И – Бурхан намайг ашиглана гэсэн итгэл
Т – Бурхан надаар дамжуулан хэнд хүрэхийг хүсэж байгааг тодорхойлох
Т – Бурханыг баяр хөөртэйгөөр төлөөлөх
Х – Бурхан хүмүүсийг нэмж авчирна гэдэгт итгэх


1.Хүсэл тэмүүллийг би хэрхэн тодорхойлох вэ?
2.Тамирчидтайгаа хуваалцаж болох ямар зүйлийг Бурхан миний амьдралд хийсэн бэ?
3.Талбай дээр тоглохдоо хүсэл тэмүүлэлтэй байхыг би тамирчдаасаа хүсдэг шигээ би
Бурханы төлөө гэсэн хүсэл тэмүүлэлтэй байна уу?
4.Нэмэлтээр унших: Матай 28:19-20; Үйлс 1:8; Колосай 3:17, 23


Эзэн минь, дасгалжуулалтын талаарх яриа өрнүүлдэг шигээ Таны тухай хуваалцах
хүсэл тэмүүлэлтэй байхад минь туслаач. Итгэлээ хуваалцах боломжуудыг ашиглаж
чадаагүйг минь уучлаач. Миний төлөө халуун хүсэл тэмүүллийн тань төлөө талархаж
байна. Амен.

Day 28Day 30

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More