FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
НӨӨЦ ТОГЛОГЧДЫГ ИВЭЭХ НЬ
Оол Шиербам
Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь
ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан.
Тэд адилхан хуваах ёстой.
- 1 Самуел 30:24б
Давид ба түүний 400 хүн амалекчуудыг бут цохихоор хөдлөхөд (1 Самуел 30:1-26), 200 хүн
ядарч туйлдсан тул ачаа бараагаа харахаар үлдэв. Би эдгээр эрчүүдийг “нөөц тоглогчид”
гэж нэрлэдэг. Тэд тэргүүн эгнээний тоглогчид биш ч багийн хувьд чухал хүмүүс байсан.
Давид ялалт байгуулсныхаа дараа хуаран руугаа ирээд, үлдсэн эрчүүдтэй мэндчилэв. Гэвч
зарим тэргүүн эгнээнд дайтсан, хувиа хичээгч залуус өөрсдийн дайны олзоос хуваалцахыг
хүсэхгүй байлаа. Гэсэн хэдий ч Давид хүн бүрийн оролцоог хүлээн зөвшөөрч, ялалт нь
Бурханаас ирсэн гэдгийг мэдэж байв. Тиймээс Давид бүх Израилд зориулж, өөрийг нь
хаанчилж байх үед дайны олзыг бүх хүмүүст, түүний дотор арын албыг даасан хүмүүс ч
орно гэсэн зарлиг гаргав. Хүн бүр Давидын хувьд чухал байсан; цорын ганц ялгаа нь зарим
хүмүүс бие бялдрын хувьд илүү чадвартайд оршиж байв.
Давид шилмэл биш эрчүүдийг дасгалжуулахад бэлэн байв. Давидын сонгосон хүмүүс
дунд сэтгэлээр унасан, сэтгэл хангалуун биш, өрөнд орсон хүмүүс байсан (1 Самуел 22:2).
Үүнтэй адил бидний зарим нь спортын ур чадвар тааруу хүмүүсийг дасгалжуулдаг бол
зарим нь илүү өндөр ур чадвартай хүмүүсийг дасгалжуулдаг. Гэхдээ бие бялдрын авъяас
чадвартай хүн Бурханы хувьд илүү чухал биш юм. Давид Бурханаас өгсөн хүмүүсийг
дасгалжуулахдаа сэтгэл хангалуун байв. Давидын түүх нь бидэнд бусдыг дасгалжуулахдаа
Бурхан өнцгөөс харахыг сануулж байна. Бурхан тамирчдын түвшинг чухалчилдаггүй.
Эцэст нь Давид Израилийг бүхэлд нь захирах болсон ч түүний хүн бүрт хандах хандлага
өөрчлөгдөөгүй билээ.
1.Бурханаас дасгалжуулахаар өгсөн хүмүүст та сэтгэл хангалуун байдаг уу?
2.Та нөөц тоглогчидтой хэрхэн харьцдаг вэ? Тэднийг чухал болохыг мэдүүлэхийн
тулд та юу хийж чадах вэ? Бардам зантай, тэргүүн эгнээний тамирчидтай хэрхэн
харьцаж байна вэ?
3.Тоглогч бүрийг Бурханы харах өнцгөөс харж байна уу? Та аль тоглогчдод хандах
хандлагаа өөрчлөх хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 22:2, 30:1-2б
Хүндэт Бурхан минь, хүн бүрийг Таны зүрх сэтгэлээр харж, ур чадварын түвшингөөс үл
хамааран хүн бүрт ижил анхаарал тавьж харьцахад минь туслаач. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More