Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар
Хэдэн жилийн өмнө манай гэр бүл Эзэнээс гэр оронгүй байгаа хүүхдийг өргөж авч, өсгөх дуудлага хүлээн авсан юм. Энэ хэцүү байна гэдгийг бид мэдэж байсан ч Бурханд дуулгавартай байж, Түүний харж хандахыг хүсэж буй хүүхдэд Бурханы хөл, гар болохыг хүссэн. Бид дэлхийг өөрчлөхөд бэлэн байсан. Бид Бурхан бидний ертөнцийг хэрхэн өөрчилж чадахыг ойлгож, ухаараагүй байсан юм.
Хүмүүс Бурханы энэхүү онцгой ажлыг хийж байгааг маань үргэлж магтдаг байлаа. Гэхдээ би танд нэг нууц хэлмээр байна: өргөмөл эцэг эх байна гэдэг тийм ч онцгой биш юм. Бид бусадтай л адилхан сэтгэлээр унаж, замбараагүй болж, хашгирч бас бүгдийг хамтдаа хийж чаддаггүй. Бид энэ хэцүү ертөнцөд итгэлээрээ алхахыг хичээдэг энгийн л хүмүүс. Онцгой гэж юу вэ? Бид Бурханд дуулгавартай хандах үед Тэр юу хийдэг вэ?
Цаг хугацаа өнгөрөхийн хирээр өргөмөл эцэг эх болсон бидний амьдралд сүүлийн хэдэн жилд Бурхан олон уулсыг нүүлгэснийг бид хардаг. Бид өргөж авсан хүүхдийнхээ төрсөн эцэг эхтэй танилцах ямар ч боломжгүй гэж бодож байхад минь Бурхан Өөрийгөө харуулсан. Зарим өргөж авсан хүүхэддээ баяртай гэж хэлэх цаг болох үед бас л Бурхан Өөрийгөө харуулсан. Бид өнөөдрийг давж гарах ямар ч боломжгүй гэж бодож байсан үеүдэд Бурхан Өөрийгөө харуулсан.
Энэхүү аян нь Бурхан биднийг яаж хардаг талаар ойлгоход бага зэрэг ч болов тусалсан. Гэр бүлийн маань нөхцөл байдлыг хэцүү болгох байсан ч хамаагүй манай гэр бүлд тавтай морил хэмээн тэдгээр хүүхдүүдийг гэртээ оруулах үед, Бурхан ч бас Өөрийнхөө гэрийн үүд хаалгыг бидэнд нээж өгсөн. Тэр бол бидний тэнгэрлэг Бурхан бас бидний Хамгаалагч. Бид асуудалтай байна уу, нүгэл хийсэн байна уу, алдаж онож явна уу Түүнд хамаагүй. Бид Түүн дээр очиход Тэр биднийг тэврэн авч, хязгааргүй хайраараа хайрлаж, биднийг Өөрийн хүү, охин минь гэж дууддаг.
Хэрэв та өөрийгөө голж байгаа бол, хэрэв та өөрийгөө боломжгүй зүйлтэй нүүр туллаа гэж бодож байгаа бол эсвэл та энэ зүйлийг хийсний дараа юу хийхээ мэдэхгүй байгаа бол би таныг Бурханыг хай тэгээд Түүнтэй хамтдаа хий гэж урамшуулмаар байна. Магадгүй хүмүүс таныг галзуу гэж бодох болно. Үнэндээ бол тэд ийнхүү хэлэх нь гарцаагүй. Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадна: Бурхан үргэлж тантай хамт байх болно. Бас таны төсөөлж буйгаас ч илүү гайхалтай төлөвлөгөөг Бурхан таны амьдралд бэлдсэн байгаа.
Тэйлор Кэтрон
YouVersion Администратор
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.
More