Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар
Би хоёр охинтой айлын бага охин нь. Миний бага нас гэвэл барби хүүхэлдэйнүүдээр тоглож, гэртээ бяцхан цайны ёслол хийж, гал тогооны жижигхэн тоглоомуудаараа янз бүрийн хоол хийж байна гэж тоглодог ерөнхийдөө аюулгүй орчинд өөрийгөө гэмтээхээргүй тоглоомуудаар тоглодог байлаа. Одоо би 5-с доош насны 2 хүүгийн ээж болсон. Манай гэр миний багадаа тоглодог байснаас тэс ондоо, учир нь манай хөвгүүд их хөдөлгөөнтэй үргэлж л энд тэндгүй гүйж харайж явж байдаг. Хүүхдүүдийнхээ төлөө залбирах нь ээж хүний хувьд миний хийх ёстой зайлшгүй чухал зүйлүүдийн нэг болсон юм. Учир нь тэд маш эрч хүчтэй, үргэлж үсэрч харайж тоглодог. Хадам ээж маань дан банди нартай байх хэцүү гэж надад хэлж билээ. Хөвгүүд их хөдөлгөөнтэй, бэртэж гэмтэх нь их байдаг учраас би байн байн эмнэлэг орсоор эмнэлгийн бараг л ихэнх сувилагчдын нэрийг цээжилсэн.
Би өмнө нь хэзээ ч хоёр хүүтэй болсныхоо дараа том хүүгээ нүүрээрээ газарт унаж хүнд бэртээд, жил гаруйн дараа ахиад толгойгоороо газарт хүчтэй савж унаад хүнд гэмтэнэ гэж төсөөлж байгаагүй. Би бас төрөхийн хүндрэлээс болоод 10 сартай хүүдээ мэс засал хийлгэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудын аль аль нь миний хяналтаас хэтэрсэн зүйлс байсан. Хүнд нөхцөл байдалд байх үедээ би зөвхөн өвдөг дээрээ сөхрөөд хүүхдүүдийнхээ төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа.
Эцэг эх байна гэдэг нь бидний үр хүүхдүүд бол Бурханаас бидэнд өгсөн хайрлаж, хамгаалж, хэрэгтэй зүйлсээр нь хангаж, ирээдүйн амьдралд нь бэлдэхээр өгсөн гайхалтай бэлэг юм. Тэдний өдөр тутмын нөхцөл байдал, амьдралын ерөнхий явц нь бидний шийдвэрлэх юмуу эсвэл хяналт тавьдаг зүйлүүд биш юм. Тухайн өдөр дуусахад бид тэдний эцэг эхийн хувьд тэдний төлөө юу хийсэн байдаг вэ? Бид үр хүүхдээ аюулгүй, эрүүл чийрэг өсөхөд нь тэдний төлөө юу хийсэн байдаг вэ? Бидний санаа зовнил, эргэлзээ, биелэгдэшгүй хүслүүдээ бүгдийг Бурхан дээр авч ирцгээ, тэр бүх асуудлуудбидний хяналтанд байдаггүйн төлөө талархацгаая.
Үр хүүхдийнхээ төлөө Эзэн Бурхандаа хандан залбирахаа хэзээ ч битгий зогсоогоорой. Бидний Бурхан Эзэн бол бидний төсөөлж чадахааргүй их хайраар бидний үр хүүхдийг хайрладаг, хүчирхэг Бурхан билээ.
Лиза Грэй
YouVersion орчуулгын менежер
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.
More