Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар
Бид бүгд л хүүхдүүддээ сайхан хандахыг хүсдэг. Тийм биш гэж үү? Заримдаа бид хүүхдүүддээ бусдад хэрхэн сайн хандах вэ гэдгийг өөрсдийн тэдэнтэй харьцаж буй хандлагаар дамжуулан үзүүлдэг. Тэдний хэлдэг зарим үгнүүд нь талархалтай байгаа үеүддээ баярлалаа гэж хэлж байгаа байж болох юм. Одоо манай хүүхдүүд өсөж том болсон, одоо би хүүхдүүддээ гаднаа гэрэлтэх нь тэднийг дотроос нь бүр илүү гэрэлтүүлдэг гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа.
Хоёрхон жилийн дараа том охин минь биднийг орхин коллежид сурахаар явна. Би охиноо явуулахыг мэдээж хүсэхгүй байна, гэхдээ миний охин хаана ч байсан гэсэн үргэлж түүнд хэрэгтэй зөв зүйлийг хийх болно гэдэгт би итгэж байна. Охинд минь аль нь зөв юм болоо гээд шийдэж чадахгүй хүнд нөхцөл тулгарах үед миний хэлж байсныг санаасай гэсэндээ би одоо түүндээ туслах зүйлсийг өөрийнхөө чадах чинээгээр хийж байна. Илүү сайнаар бодож үзвэл охин минь Бурханы дуу хоолойг сонссон бол яах вэ? Яагаад гэвэл би охинтойгоо байж чадахгүй үеүдэд Бурхан түүнтэй хамт байж чадна.
Хамгийн чухал хүүхдүүддээ заах зүйл бол Бурхан Өөрийн Үгээр дамжуулан тэднийг замчилдаг гэдгийг заах юм. Гэхдээ Бурханы Үгийг зүгээр л нэг ном уншиж буй мэт уншихыг заах нь хангалттай биш. Хэрвээ та хүүхдүүдээ Бурханы Үгээр дамжуулан өөрчлөгдөж байгааг харахыг хүсвэл, Бурханы үг таныамьдралд хэрхэн орж ирж, тэр үгээр дамжуулан та хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах явдал юм. Үүний тухай ширээ тойрон суугаад ярилцаарай. Тэр яриагаа бусадтай хуваалц. Бурханы дуу хоолойг сонсож, Түүний үгэнд дуулгавартай хандах нь хичнээн чухал вэ гэдгийг өөрийн амьдралаар тэдэнд харуул.
Үүний зэрэгцээ, хүүхдүүддээ Библи хэрхэн судлахыг нь заах дасгалжуулагч нь бол. Энэ нь тэд өөрсдөө Библи судлал хийж, Ариун Сүнсийг сонсож сурахад маш чухал үүрэгтэй. Библийн төлөвлөгөө эхлүүлэхэд нь тэдэнд тусла, тэгээд тэндээс ойлгож буй зүйлсээ бататган асуухад нь хариулахад бэлэн бай. Энд хүүхдүүдтэйгээ харилцан яриа эхлүүлэх боломжтой хэдэн санаа өгье:
- Энэ долоо хоногт библээс уншсан зүйлсээс хамгийн их ойлгосон зүйл юу байв?
- Библи унших явцад чинь ойлгохгүй зүйл гарсан уу?
- Библи уншиж байхдаа ямар нэгэн зүйлийг илүү их судалж мэдмээр зүйл тохиолдсон уу?
- Чиний уншсан зүйлээр дамжуулан Бурхан чамд юу гэж хэлж байгаа юм шиг санагдсан бэ?
- Уншсан зүйлсээс чинь амьдралдаа өөрчлөлт хийх зүйл гарсан уу?
Эцэг эхчүүд бидний хувьд, Ариун Сүнстэй хамтран хүүхдүүддээ Бурхан болоод Түүний хаанчлалыг илүү их ойлгуулах том зорилго бий. Тэдний дотор дотоод өөрчлөлтийг хийж чадна гэдэгт Бурханд итгэ. Бурхан хүүхдүүдэд маань бидний хайрладгаас ч илүү их хайртай.
Майкл Мартин
YouVersion Веб хөгжүүлэгч
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.
More