Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар
Хүүгээ эмнэлгээс гарган гэртээ авч ирэхийн өмнө бид энэ ишлэлийг хүүгийнхээ өрөөнд өлгөсөн юм. Тэгснээрээ бид түүнийг орой бүр харах боломжтой болсон. Хүүгийнхээ өмнө хариуцлагатай байхад энэ ишлэл үнэхээр гайхалтай сануулга болж өгдөг.
Эцэг эхчүүд бид өөрсдийн үр хүүхдийнхээ Эзэнд итгэх итгэлийн суурийг тавих маш чухал үүрэгтэй. Бид үүнд дуртай ч бай, дургүй ч бай өдөр бүр бид хүүхдүүдийнхээ итгэлд бага багаар өнгө нэмэн будсаар байдаг. Бидний гаргаж буй үг, үйлдэл бүрийг тэд ажиглаж, өнгө алаглуулан будсаар байдаг. Тэр зургийг төгс будах нь эцэг эхчүүдийн хувьд маш хэцүү санагддаг. Хүүхэдтэйгээ хамт дутуу нойртой хонох, амьдралын талаарх олон зүйлсийг зааж сургах, хичээл сургууль гэрийн даалгаврыг нь зохицуулж хийлгэх гэх мэт эцэг эхчүүдийн хувьд маш хүнд ажлууд байдаг. Эдгээр бүх зүйлсийг өөрийнхөөрөө хийгээсэй гэж Бурхан хэзээ ч хүсдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр бидний хүүхдүүдэд биднээс ч илүү их хайртай!
Хүүхдээ Бурхан руу чиглүүлэх хоёр энгийн арга байдаг.
1.Хүүхдүүдийнхээ төлөө тэдэнтэй хамт өдөр бүр залбирах. Тогтмол залбирах нь тэдний итгэлийн амьдралын суурийг бэлтгэх чухал үүрэгтэй юм. Тэдний төлөө тэдэнтэй хамт өдөр бүр залбир. Хүүхдүүдийнхээ төлөө залбирахаа хэзээ ч битгий зогсоо. Тэдний нөхцөл байдал ямар байгааг анхаарахгүйгээр Бурхан хэр хүчтэй вэ гэдгийг санах. Таны хүүхэд Бурханаас холдсон ч гэсэн, Бурхан хэзээ ч тэдний төлөө гэх таны залбирлыг сонсохоо зогсоодоггүй. Залбирал бүхнийг өөрчлөх хүчтэй.
2. Ганцаараа хийх гэж хичээх хэрэггүй. Нэг хүүхэд өсгөхөд бүхэл бүтэн тосгоны хүн шиг их хүн оролцдог гэдэг үг байдаг. Хүүхдээ эерэг зөв хүмүүжлээр хүмүүжүүлэхэд танд бусдын тусламж хэрэгтэй. Гэр бүлээрээ чуулганд хамрагд. Гэр бүлээрээ чуулганд үйлчил. Тантай адил эцэг эхчүүдээс тусламж авч болох, ярилцаж зөвлөлдөх боломжтой жижиг эсийн бүлгүүдэд хамрагд. Бид бүгдэд харилцаа маш чухал байдаг шиг таны хүүхэдтэйгээ харилцах харилцаа хүүхдийн тань итгэлийн суурийг тавьж байдаг.
Хүүхдийнхээ итгэлийн амьдралд дэмжлэг болох үйлдэл хийж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Мөн хэзээ ч эртэднэ гэж байхгүй. Итгэлийн замналыг хүүхдүүддээ зааж, тэднийг Бурхан уруу чиглүүлж эхэл.
Тодд Добберстейн
YouVersion Бүтээгдэхүүн хариуцсан менежер
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.
More