Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Parenting

7-с 4 дахь өдөр

Эцэг эх байна гэдэг мэдээж хэцүү. Бид хүүхдүүдээ ямар хөөрхөн байсан, ямар бяцхан байсан гэдгийг эргэн санахад амархан байдаг, гэхдээ хүүхдээ буланд хашхираад зогсож байсан эсвэл нэг өдөрт 1000 ширхэг живхийг нь сольсон юм шиг санагдах өдрүүдийг ямар их ивээлтэй байсан бэ гэдгийг эргэн санахад арай хэцүү байдаг.

Гэхдээ эцэг эхчүүдийн тэр их сресстэй үеүүдэд хэрхэн өөр өнцгөөс харахыг  1 Тесалоник 5:16-18 дээр тодорхой хэлж өгсөн байдаг. 

Үргэлж баяртай бай!

Тэр хэцүү үеүүдэд битгий бууж өг. Эцэг эх байна гэдэг нь Бурханы өгсөн гайхалтай эрхэм дуудлага, Бурханы бидэнд өгсөн бусдаас давуу эрх, бид тэдгээр ургуулж буй үр жимснүүдийн үр шимийг нэг л өдөр хүртэх болно. Бурхан бидэнд энэ хүндэтгэлийг өгсөн гэдгийг өөртөө хүлээн аваарай.

Залбирахаа хэзээ ч бүү зогсоо.

Бидний хүүхдүүдийн хувьд Христийн сүр жавхлангаас илүү зүйл гэж үгүй. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд бидний хийж чадах хамгийн чухал зүйл нь хүүхдүүдээ залбиралд уриалах явдал юм. 1 Тесалоник 5:17 бидэнд эргэн тойронд байгаа бүх зүйлс болж бүтэхгүй байгаа мэт санагдах үеүдэд ч гэсэн тууштай залбирахыг сануулдаг. 

Бүх зүйлд таларх!

Хүүхдүүддээ талархалтай байхад зарим өдрүүдэд амархан байдаг ч зарим өдрүүдэд хэцүү байдаг. Тэр хэцүү өдрүүддээ та өөрийгөө ганцаараа биш гэдгийг үргэлж санаарай. Хэрэв та эцэж туйлдаж буй мэт санагдах үе тохиолвол тэр үе чинь Бурханд хандан залбирах хамгийн тохиромжтой үе байдаг. Бурханаас танд баяр хөөрийг өгөхийг залбирхан гуй бас хүүхдүүдийнхээ төлөө Түүнд таларх. Танд хэрэгтэй баяр хөөр болоод хүч чадлыг Бурхан танд өгч чадна. Өгөх ч болно. Тэдгээр хүнд үеүдэд Бурханд хандаад сурчихвал, тэр үеүддээ хүүхдүүдээрээ талархалгүй байхын аргагүй байх болно!

Кэйси Кэйс

YouVersion Дэмжих багийн ахлагч

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Parenting

Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг хуваалцах боломжийг олгосон YouVersion-ы хамт олонд маш их баярлалаа. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл http://www.bible.com/reading-plans хаягаар зочлоорой