Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлсЗагвар

7 Things The Bible Says About Parenting

7-с 6 дахь өдөр

Би 60 цагийн турш өвдөж хүүхдээ төрүүлсэн. Маш их өвдөлттэй, түгшүүртэй, тухгүй урт удаан 60 цаг байсан. Зарим эмэгтэйчүүд төрөхийн өвдөлтийг хэцүү байдаг гэж гомдоллодог бол зарим нь энгэртээ тэмдэг зүүж байгаа юм шиг л бахархан ярьдаг. Их өвдсөн болоод ч тэр үү би өөрийгөө их л мундаг байлаа гэж бодож байв.

Гэтэл хүү маань төрснөөсөө хойш хэдхэн цагийн дараа шөнө дундын үед уйлж эхэлснээр миний тэр бардамнал үгүй болсон юм. Хүү маань уйлж байгаа нь яг юу гэсэн үг юм бол оо? Тэр өлсөж байгаа юм болов уу? Тэр хэр их идмээр байгааг нь би яаж мэдэх билээ? Хүүд маань өөр ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа юм болов уу? Сувилагчаа та хаана байна аа?!?,

Яг хүүгээ анх харсан тэр үед би үгээр тайлбарламгүй их баярлаж байсан. Яг тэр баярлаж байсан үеийн дараахан би айдас, эргэлзээ, ямар ч чадваргүй байдал, хангалтгүй гэх үзэлтэй нүүр тулав. Шинэ ээжийн хувьд би өөрийгөө сайн ээж байна гэдэгтээ хангалттай сайн бэлдсэн гэж бодож байтал эсрэгээрээ байв.

Тэр үеэс хойш энэ бодол үнэхээр миний толгойноос гараагүй юм. Гэхдээ Библи дээр хэлдэг зүйлс үнэн гэдэгт би ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг:

Хэрэв чамд мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол өгөөмрөөр өгөгч Бурхан Эзэнээсээ гуй, тэр чамд өгөх болно. Иаков 1:5

Бурханаас ирсэн гайхалтай бэлэг болох хүүхэдтэйгээ хэрхэн харилцахыг зааж өгөөч хэмээн Түүний өмнө очин даруугаар гуйхад минь Бурхан надад Өөрийгөө өгөөмөр Нэгэн гэдгийг үнэхээр ойлгуулж өгсөн. Заадаг, сургадаг, итгэмжит Эзэний мэргэн ухаан Ариун сүнсээр удирдуулан хүүхдээ хэрхэн өсгөх тал дээр би Бурханаар удирдуулж байлаа.

Христ дотор та өөрийгөө хэр их нөөц боломжтой гэдгээ мэднэ гэж би найдаж байна. Тэрээр хүүхдээ сайн өсгөхөд үргэлж танд туслахыг хүсдэг. Та хүүхдэдээ юунаас ч илүүтэйгээр Бурханы талаар, Түүнийг хайрлах талаар, Түүнд үйлчлэх талаар болон Бурханаар амьдралаа замчлуулах талаар заадаг байгаасай гэж Бурхан хүсдэг. Эзэн бол үнэхээр ухаантай бас Тэр үнэхээр өгөөмөр Эзэн бөгөөд таныг ч бас тийм болгоход Эзэн бэлэн байдаг. Та Эзэн шиг болоход бэлэн байна уу?

Бидэнд өгөөмрөөр өгөгч Бурхан Эзэндээ хандан сайн эцэг эх байхад тань тулгарч буй сорилтуудыг давах мэргэн ухааныг гуйгаарай. Таныг гуйхад Эзэн Бурхан гуйсан зүйлийг тань өгөхөд бэлэн байх болно.

Жессика Пеник

YouVersion Контент менежер

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Parenting

Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг хуваалцах боломжийг олгосон YouVersion-ы хамт олонд маш их баярлалаа. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл http://www.bible.com/reading-plans хаягаар зочлоорой