Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 1 дахь өдөр

Бусдыг дэмжих

Их хавчлагын дараачаас Иерусалимд байсан итгэгчид тарж бутран (Үйлс 8:1) зарим итгэгчид Эзэн Есүсийн сайн мэдээг зөвхөн Еврейчүүдэд гэлтгүй харь үндэстнүүдэд хүртэл тунхаглаж байв. Ромын эзэнт гүрний стратегийн чухал ач холбогдол бүхий Антиох хотод сайн мэдээг харь үндэстнүүд олноороо хүлээн авч байлаа. Энэ мэдээ нь Иерусалимын сүмийн удирдлагуудад хүрч тэд Барнабыг илгээв. Барнаб очсон даруйдаа шинэ итгэгчдэд үйлчилж эхэлсэн боловч, ганцаараа хүчрэхгүй гэдгээ ухаарчээ. Ингээд Барнаб хоёр талдаа нийт 500 км замыг туулж Саулыг үйлчлэлдээ нэгтгэсэн байдаг. Энэхүү хамтрал нь Саулд Христэч суурьт манлайллын үндсэн ойлголтыг өгөх эхлэл болсон юм.

Үйлс 11:19-30 -ийг уншаад дараахыг тунгаана уу:

  1. Иерусалимын сүмийн удирдагчид яагаад Антиох руу хэн нэгнийг явуулахаар шийдсэн бол? Яагаад Барнабыг сонгов?
  2. Энэхүү үйл явдлаас 10 жилийн өмнө хавчигчаас авралын зар тараагч болсон Саулыг Иерусалимд ирэхэд нь Барнаб түүний үйлчлэлийг дэмжсэн тухай Үйлс 9:26,27-с харж болно. Чухам юуны учир Барнаб Антиох хотод таригдсан шинэ сүмд туслуулахаар Саулыг элсүүлэв?
  3. Энэ багцлалаас харвал Барнаб болон Саул нар хэрхэн үйлчлэл дээрээ хамтарч байсан бэ?
  4. Эдгээр эшлэл дээр Барнаб өөрийнхөө манлайлагч байр суурийг хэрхэн ойлгож, харж байсан бэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших