Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 4 дахь өдөр

Эрх мэдлээ хуваалцах нь

Иерусалим дах итгэгчдийн огцом өсөлт нь шинэ сорилтыг бий болгожээ. Хэдийгээр сүм ядарсан хүмүүст туслахад анхаарч байсан ч хоол хуваарилах бодит ажлыг зохицуулахад хүндрэл учирсан байна. Элч нар эдгээр удирдлагын асуудлыг зохицуулахаар хэдэн хүнийг томилов. Сүмийн бүтцийг бий болгох болон бусдад удирдлагын эрх мэдэл өгөх зэрэг шийдвэрүүд нь сүмийн эрүүл мэнд, хөгжилд чухал ач холбогдолтой байсан юм. Шинэ бий болсон бүтэц нь элч нарт залбирал болон үгэнд өөрсдийгөө зориулах боломжийг үүсгэн бэлэвсэн эмэгтэйчүүдийг халамжлах болон шинэ чадварлаг эрчүүдийг үндсэн удирдлага руу өсгөж хөгжүүлэх бололцоог давхар олгосон юм. Шинэ томилогдсон ахлагчдын хоёр нь болох Стефан, Филип нар хүчирхэг авралын зар тараагчид болсон билээ.

Үйлс 6:1-7 -ыг уншаад дараахыг тунгаана уу:

  1. Грек хэлтэй бэлэвсэн эхнэрүүдийг хоол хүнс тараахдаа хайхрахгүй байгаа асуудлыг шийдвэрлэхдээ элч нар яагаад бүх итгэгчдийг хуралдуулсан бэ?
  2. Өдөр тутмын хоол тараах ажлыг хийх ахлагчдыг сонгохдоо ямар шалгуурыг голчилсон бэ? Мөн тэднийг бүх итгэгчдээр сонгуулсны ач холбогдол юунд байв?
  3. 12 элчийн хувьд итгэгчдийг залбирал болон номлолоор удирдаж байсан ба харин 7 ахлагч нь итгэлийн гэр бүлд байсан бэлэвсэн эмэгтэйчүүдийн хэрэгцээнд үйлчилж байв. Эдгээр хоёр төрлийн удирдагчид аль аль нь үйлчлэгч нар байсан юм. Элч нарын өөрсдийнхөө дуудлагын талаарх тодорхой байдал нь бусадтай эрх мэдлээ хуваалцахад нь хэрхэн тусалсан гэж бодож байна вэ?
  4. Элч нар шинэ удирдагч нар дээр гар тавьж залбирсан нь ямар ач холбогдолтой байсан бэ? 7 ахлагчдыг бүх нийтийн өмнө томилсон нь тэдэнд хэрхэн тус нэмрээ өгсөн бэ? Мөн бүх итгэгчдэд ямар ач холбогдолтой байсан бол?

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших