Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 5 дахь өдөр

Илгээлтийг чухалчлах нь

Антиох дах сүмийг эхлүүлсэн хүмүүс нь Кипр, Куренээс ирсэн еврей итгэгчид байсан ба Барнаб, Саул хоёр хоньчилж байв. Тэд бүгдээрээ Иудейгээс өөр газарт өссөн хүмүүс юм (Үйлс 11:19-26). Энэ бол олон үндэстэн ястнуудаас бүрдсэн томоохон хотын сүм байв. Антиохын сүм эхэн үедээ Иерусалимд буй итгэлийн ахан дүүстээ гангийн үеэр тусламж дэмжлэг явуулж байсан (Үйлс 11:27-30). Барнаб, Саул хоёр сүмийг удирдаж эхлэхдээ бусдыг удирдлагадаа татан оролцуулж, элч нарын нийтийн залбиралд өөрсдийгөө зориулдаг жишгийг дагадаг байжээ. Хэсэг хугацааны дараа Антиох чуулган нь анхны илгээлтийн эздийг илгээсэн сүм болон сүмийн түүхэнд бичигдэн үлджээ.

Үйлс 13:1-5 -г уншаад дараахыг тунгаана уу:

  1. Антиох сүмийн удирдлагын баг нь олон үндэстнээс бүрэлдсэн байв. Үүнд: Кипрээс ирсэн Барнаб, хойд Африкаас ирсэн Симеон, Куренээс ирсэн Луки, Иудейгээс ирсэн Манаен болон Тарсын Саул нарыг нэрлэж болно. Яагаад энэхүү олон үндэстний олон талт байдал чухал байсан бэ?
  2. Ариун Сүнснээс илгээлтийн эздийг илгээх зааварчилгаа авах үед дээрх баг маань өөрсдийгөө магтаал хүндлэл,, мацаг барилт болон залбиралд зориулж байв. Сүмийн залбирлын энэхүү амьдрал нь илгээгч сүм болоход нь тэднийг хэрхэн бэлтгэсэн бэ?
  3. Орчин үед хамгийн туршлагатай удирдагчдыг илгээлт болон сүм тарилтад явуулах нь сүм чуулгануудын дунд түгээмэл биш байна. Антиох дах чуулганы хувьд юу үүнийг бодит болгосон бэ?
  4. Иерусалимд залбирлын чуулган гэртээ зохион байгуулж байсан эмэгтэй (Үйлс 12:12)-н хүүхэд болох Иохан гэгддэг Марк хэдийгээр залуу хүн байсан ч Есүсийн үхэл амиллыг нүдээр үзсэн гэрч байв. Барнаб, Саул хоёр түүнийг Антиох дах чуулганы өсөлтөд оролцуулж үлдээхийн оронд яагаад илгээлтэд авч явсан гэж бодож байна вэ?

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших