Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 2 дахь өдөр

Даруу байдал

Сайн мэдээний гуравдугаар аяныхаа төгсгөл үед элч Паул Иерусалим орох замдаа Ефесийн чуулганы ахлагч нартай уулзаж баяртай гэж хэлдэг. Учир нь Паул Ефес хотод 3 жилийн турш амьдарсан бөгөөд түүний удирдлага манлайллыг тэд маш сайн мэдэж байв. Паул салах ёс гүйцэтгэх үеэрээ үйлчлэлээ дүгнэн, ирэх зовлон зүдүүрийн тухай өөрийн таамгаа хуваалцаж, ахлагчдыг аюулаас сэрэмжтэй байхад уриалан тэднийг өөрийнхөө удирдлага манлайллын үлгэр жишээг даган дуурайхад ятгажээ. Паулын үлгэрлэн харуулсан удирдлага манлайлал нь даруу байдал, энэрэнгүй, итгэмжтэй байдал болон өөрийгөө золиослох зэргийн гайхалтай жишээ болдог билээ.

Үйлс 20:15-38-ыг уншиж тунгаах бодоорой:

  1. Паулын хувьд Ази (орчин үеийн Турк)-д хийсэн үйлчлэлээ Ефес дэх чуулганы ахлагч нарт дүгнэж хэлсний шалтгаан нь юу вэ?
  2. Паул өөрт нь ямар аюул учирч болзошгүйг таамагласан бэ? Мөн Ефесийн сүмд ямар аюул заналхийлэл байх болно гэж бодож байсан бол?
  3. Манлайлагч хүнийхээ хувьд Паул даруу байдлыг хэрхэн харуулсан бэ?
  4. Паулын амьдрал болон үйлчлэлийн талаарх дүгнэлтээс бид Христэч удирдлага манлайллын талаарх Паулын үзэл бодлын тухай юуг сурч мэдэж болох вэ? Эдгээрийг та өөрийн нийгэм соёл доторх манлайллын нийтлэг ойлголттой харьцуулж үзвэл төстэй болон зөрүүтэй ямар зүйлс байна вэ?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших