Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 6 дахь өдөр

Харилцан хамаарал

Иерусалим дах чуулган болон Антиох дах чуулган нь бидэнд харилцан хамааралтай байдал болон үйлчлэлийн хамтралын гайхалтай жишээ болдог. Хэдийгээр Иерусалим дах сүм нь Антиох дах харь үндэстний сүм тарихад оролцоогүй ч гэлээ том хотод сайн мэдээ хэрхэн түгж буйг сонсонгуутаа шинэ итгэгчдийг урамшуулан зоригжуулах болон тэдэнд заахаар Барнабыг даруй илгээсэн юм (Үйлс 11:20-24). Хэсэг хугацааны дараа Антиох дах сүмээс ган гачигт нэрвэгдсэн Иерусалим болон Иудейд буй итгэгчдэд мөнгөн тусламж явуулжээ (Үйлс 11:27-30). Хожим нь Иерусалимаас дур мэдэн ирсэн еврей итгэгчид Антиохт байгаа итгэгчдийн авралыг эргэлзүүлж үймээн самуун үүсгэсэн. Үйлс 15:1-35-с бид энэ хоёр сүмийн үйлчлэлийн хамтрал, харилцан хүндэтгэсэн харилцаа хэрхэн эхэлж, хямралын үеийн он цагийн даваа нугачаанд хэрхэн өргөжин тэлснийг харж болдог.

Үйлс 15:1-35 -г уншаад дараахыг тунгаана уу:

  1. Яагаад зарим еврей итгэгчид харь үндэстнийхнийг хозлуулахыг болон Мосегийн хуулийг сахихыг шаардсан бэ? Энэхүү маргаан нь юуг эрсдэлд оруулж байв?
  2. Антиох дах сүмийн хувьд Иерусалим дах сүмийн талаар ямар байр суурьтай байсан бэ? Мөн Иерусалимын сүм рүү өөрсдийн төлөөлөгчдөө илгээхдээ юунд найдаж байсан бэ?
  3. Иерусаимын сүмийн удирдлага тэдгээр төлөөлөгчдөд хэрхэн хандсан бэ? Тэд маргааныг хэрхэн зохицуулсан бэ? Маргааныг шийдвэрлэсэн сэдэл нь юу байв?
  4. Антиохоос ирсэн төлөөлөгчдийг буцахад нь яагаад Иуда, Силас нар дагалдахаар болов? Тэр хоёрын хамт буцсан нь Иерусалим дах сүмийн удирдагчид Антиохын сүмд санаа тавьж буйг хэрхэн харуулж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших