Үйлс номыг судлахуй: Зарц удирдагчЗагвар

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

6-с 3 дахь өдөр

Залбирлыг чухалчлах нь

Үйлс номын турш элч нар бусад итгэгчидтэй хамтдаа залбирлын уулзалтууд хийж буй тухай ахин дахин гардаг. Эзэн Есүсийн амласан Ариун Сүнсийг хүлээж авсныхаа дараа элч нар бусад итгэгчидтэй тууштай нэгдмэл залбирлаар нэгддэг (Үйлс 1:14). Иерусалимд буй сүм өсөн нэмэгдэж захиргааны асуудлыг хариуцах удирдлага шаардлагатай болох үед элч нар залбирал болон үгийн үйлчлэлд зориулахаар шинэ ахлагчдыг томилсон (Үйлс 6:4). Элч Петр шоронгоос гайхамшигтайгаар суллагдсаныхаа дараагаар шууд Марк гэгддэг Иоханы эхийнд болж байсан залбирлын цугларалтад очив (Үйлс 12:12). Антиох сүмд болж байсан залбирлын уулзалтын үеэр Барнаб Саул нарыг авралын зар тараагч болгон дуудсан байна (Үйлс 13:1-3). Эдгээр залбирлын уулзалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид Үйлс 4:23-31 -ээс харж болно.

Үйлс 4:23-31 -ийг уншаад тунгаан бодоорой:

  1. Ахлах тахилч нар болон санхедрины удирдлагууд Петр, Иоханыг Есүсийн тухай дахин ярьж болохгүй гэж сүрдүүлсэн даруй тэд бусдадаа мэдэгддэг. Яг энэ мэдээний дараа та залбирлын цугларалтад тэдэнтэй оролцож байна гэж төсөөлье. Та залбиралд нэгдэх үедээ юуг илүү мэдэрч, бодох бол?
  2. Тэдний залбирал ямар бүтэц, бүрэлдэхүүн хэсэгтэй явагддаг байсан бол? Санхедрины Зөвлөлийнхөнтэй үүссэн нөхцөл байдлын талаар тэд ямар үзэл бодолтой байсан бэ?
  3. Хямралын үеийн залбирал итгэгчдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Петр, Иохан нарт тэдгээр залбирал хэрхэн нөлөөлсөн бол?
  4. Залбирал бол элч нарын үйлчлэлийн гол цөм нь байсан. Гэтэл орчин үеийн ихэнх сүмүүд залбирлыг зуучлан залбирлын багт даатган орхисон байдаг. Таны амьдралын эрэмбэ дараалал элч нарын үлгэрлэн харуулсантай хэр нийцтэй байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Удирдагчид юун түрүүнд бүгдэд үйлчлэх зарц мэт байх ёстой хэмээх Есүсийн дуудлагын дагуу элч нар хэрхэн даруу байдал, зан чанар, бусдын төлөө өөрийгөө золиосолдог байсныг та энэхүү 6 өдрийн Библийн уншлагын хуваарийн дагуу Үйлс номоос судлаарай. Орчин цагийн чуулгануудад тулгарч буй удирдлага манлайлалтай холбоотой олон асуудлын дунд энэхүү Библи уншлагын хуваариас та Бурханы ажлыг урагшлуулж, хүмүүсийг босгон байгуулдаг Христийг дуурайсан удирдагчдыг урам зоригоор тэтгэх Библийн мэргэн ухааныг олох болно. Лозанны хөдөлгөөний Exploring the Book of Acts: Leadership as Servanthood хуваарийг орчуулан хүргэлээ.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.unleashatwork.org/

Холбоотой төлөвлөгөө унших