Үйлс 11:19-30

Үйлс 11:19-30 АБ2013

Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв. Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа. Тэдний тухай яриа Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв. Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ. Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв. Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ. Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов. Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиохт хэдэн эш үзүүлэгчид иржээ. Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан —Бүх дэлхийг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ. Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.

Үйлс 11:19-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна