Зүгээр бишЗагвар
Америк хөл бөмбөг тоглоход шаардагдах хэрэгслүүдийн талаар бодоод үз. Зүгээр л хамгаалалтын малгай байхад хангалттай биш (энэ нь хэдийгээр асар чухал хэсэг хэдий ч). Танд мөрний, гуяны, өвдөгний, эрүүний хамгаалалт мөн шипи-хөл бөмбөгийн гутал хэрэгтэй болно.
Та америк хөл бөмбөг тоглодоггүй бол эдгээрийн зориулалтыг сайн мэдэхгүй л болов уу. Эрүүний хамгаалалт өмсөх нь үнэхээр чухал. Мөн яагаад танд шипи хэрэгтэй гэж? Зүгээр л энгийн гүйлтийн гутал өмсөж болохгүй гэж үү?
Энэ талаар л яриад байгаа юм. Энэ спортыг тоглож үзсэн хүмүүс зориулалтын хэрэгсэл өмсөх нь ямар чухал байдгийг сайн мэддэг. Энэ нь зөвхөн тоглогчийн хамгаалалтын зориулалттай төдий бус. Зориулалтын хэрэгсэл тухайн спортыг хамаагүй дээр тоглоход үнэндээ тусалдаг аж. Америк хөл бөмбөг тоглогч хэрэгтэй бүхий л хэрэгслээр тоноглогдсон үедээ хожих магадлал нь хамаагүй өндөр болдог.
Библи ч бас тодорхой төрлийн тоноглолын талаар өгүүлдэг. Стресс дэх, санаа зовох асар олон зүйлсээс болж амьдрал айдас төрүүлэм байх нь бий. Хэрэв та зөв тоноглогдсон байх юм бол . . .тэдгээр стрессүүд болоод санаа зоволттой нүүр тулахдаа хамаагүй дээр байр сууринд байх болно.
Өнөөдрийн Библи уншлагаар Бурханы өвч бүрэн зэвсгийн талаар Паул өгүүлдэг. Өдрөө даван туулахад танд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн жагсаалт гэдгээр нь эдгээрийг төсөөл. Танд түүний санал болгох "тусгай хэрэгслүүдийг" хар. Та бүрэн зэвсэглэгдээд өнөөдрийнхөө сорилттой нүүр тулахад бэлэн гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More