Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 22 дахь өдөр

Таны стрессийг ойлгох хүн хэн байна вэ? Энэ нь спорт, сургууль эсвэл гэр бүлтэй холбоотой стресс байхаас үл хамааран таны мэдэрч буй зүйлийг ойлгох эсвэл холбогдож чадах хүн гэж ихэнхдээ байдаг. Тэдгээр хүмүүстэй стрессийнхээ талаар ярих нь өөр байдаг учир нь таны асуудалд өгөх төсөөтэй зүйлийн жагсаалт тэдэнд аль хэдийнээ байдаг. "Зүгээр дээ," гэж хэлэхийнхээ оронд тэд тодорхой бөгөөд утга учир бүхий асуултуудыг тэд асууж чаддаг. Үүнийг маань ойлгодог хүмүүстэй бид стрессээ хуваалцах үед туршлагаа нотлоход маань тэд бидэнд тусалдаг төдийгүй мөн бодол санаагаа ахин цэгцлэх орон зайг тэд бидэнд өгдөг.

Өнөөдрийн уншлагад, үүнтэй төстэй зүйлийг Есүс хийхийг нь та харах болно. Тэд шавь нартайгаа тэдний санаа зовнилын талаар ярилцсан бөгөөд байгаль дэлхийтэй тайван бус байдлаа харьцуул гэж хүсжээ. Мэдрэмжүүдийг нь тойрон гарахыг Тэр хичээгээгүй ч цоо шинэ арга замаар санаа зовнил ба стрессээ боловсруулж эхлэхэд Тэр тэднийг урьж байсан. Дэлхийн үзэл бодол ба бодол санааг нь Тэр үгүйсгээгүй бөгөөд Бурхан тэдэнд хэрхэн хангах вэ гэдгийг үз гэдэг рүү чиглүүлжээ. Тэд ямар их зүйлийг үүрэн буйг Тэр анзааран харсан ба Бурхан тэдэнд үнэхээр санаа тавьдаг гэдгийг харуулсан.

Бид өөрсдийнхөө санаа зовнилын талаар авч үзэх үедээ бид ч бас бага зэрэг бататгалыг олж хардаг. Бидний сайн сайхны төлөө Бурхан хэрхэн ажилладаг гэдэгт ямар их найдаж болохоос бид хараагаа салгасан байж болох юм. Ойлгодог хүмүүстэй санаа зовнилоо бид хуваалцах үед Бурхан Хэн болохыг Есүс бидэнд хэрхэн харуулдаг болох дээр анхаарлаа ахин төвлөрүүлэхэд маань тусалдаг. Тэдний тусламжтайгаар, санаа зовох үедээ та Есүст итгэж болногэдгийг та санах боломжтой.

Бичээс

Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org