Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 27 дахь өдөр

Хэрвээ та хэзээ нэгэн цагт даам тоглож байсан бол энэ нь маш энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг мэдэх байх. Танд бөөн жижиг хүүнүүд байх бөгөөд та тэднийг үсрүүлэлгүйгээр хөлгийн нөгөө талд гаргахыг хичээдэг. Энэ тийм ч хэцүү биш.

Тэгээд та хөлгийн нөгөө талд очвол юу болох вэ? Та хаан болно. Өөр нэг даамтай болсноор та үндсэндээ нэг даамтай багтай болсон ба илүү аюултай болно гэсэн үг. Одоо та үнэхээр хор хөнөөл учруулж чадахаар боллоо. Та хүссэн чиглэлдээ нүүж болно. Та өрсөлдөгчөө илүү амархан идэж чадна. Энэ нь яг л супер хүчтэй болсон мэт аж.

Даамыг зохиосон хүн өөр хэн нэгэнтэй нэгдэж чадвал илүү их зүйлийг хийж чаддаг гэдгийг мэддэг байсан байх. Тийм ч учраас нэг даамнаас хоёр даам илүү үр дүнтэй байдаг. Та хэн нэгэнтэй хамтрах юм бол илүү ихийг хийх чадвартай болно.

Тийм ч учраас бид бие биетэйгээ хамтрах нь маш чухал. Онцгойлон хэрэв танд санаа зоволт, стресстэй тэмцэж байгаа найз байгаа бол энэ нь үнэн шүү. Хэрэв та өөрөө хэзээ нэгэн цагт санаа зовнилтой тэмцэж байсан бол энэ нь хэчнээн их ганцаарддаг гэдгийг мэдэх байх. Үүнийг мэдэрч байгаа нь ганцхан та байгаа юм шиг санагдаж эхэлдэг.

Гэхдээ өөр хэн нэгэн тантай хамт байгаад та ганцаараа биш, хэн нэгэн ар тал тан болоод хамт байгаа гэдгийг мэдэхдээ амьдралын бэрхшээлийг даван туулах нь илүү хялбар болдог. Библид үүнийг "бие биеэ босгон байгуулах" гэж нэрлэдэг. Тиймээс, дараагийн удаа найзад тан тусламж хэрэгтэй болбол та хоёр хамтдаа хэр их зүйлийг хийж чадах вэ гэдгийг санаарай.

Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org