Зүгээр бишЗагвар
Хэрэв та хэзээ нэгэн цагт бейсбол тоглож байсан эсвэл энэ тоглоомын талаарх ерөнхий ойлголттой бол бөмбөгийг цохиураар цохих ёстой гэсэн нэг дүрмийг мэддэг байх. Танд бөмбөг тоглохыг зааж байгаа эцэг эх тан эсвэл дээд лигийн дасгалжуулагч чинь юм уу хэн байх эсэхээс үл хамааран тэд бүгд танд "Бөмбөгийг л хар" гэдэг нэг л зүйлийг хэлэх болно.
Хэрэв ийм амархан байсан бол, тийм үү? Хэрэв бейсбол тоглох нь зөвхөн бөмбөгийг л харахтай адил энгийн байсан бол бид бүгд л бейсбол тоглохдоо маш сайн байх байсан. Гэхдээ энэ тийм ч амархан биш.
Заримдаа хүмүүс таныг санаа зовнил, бодлоо Бурханд даатга гэж хэлэх үед ийм л сонсогддог. Мэдээж, энэ нь сайн зөвлөгөө мэт сонсогдоно. Гэхдээ "Бөмбөгийг л хар" гэдэг нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбархан биштэй адил "Бурханд итгэх" нь тийм ч хялбар зүйл биш. Бид стресст орох үедээ Есүст хэрхэн анхаарлаа хандуулах вэ?
Библид Паул "Есүст найдах" гэдэг нь сонсогдож байгаа шигээ тийм амархан байдаггүй гэдгийг ойлгуулсан. Тэрээр Филиппой номд энэ нь ямаршуу байдаг талаарх алхамт үйл явцыг хэлж өгсөн.
Түүний хэлснээр, Бурханд итгэх тухайд бидний хийх ёстой хамгийн эхний зүйл бол юунд санаа зовж байгаагаа Бурханд хэлж эхлэх явдал ажээ. Бид өөрсдийн санаа зовоосон асуудлаа Бурханд өгөх үед бидний бүх стресс, санаа зовнилоос ч илүү хүчтэй амар амгалан бидэнд өгөгдөнө гэсэн амлалт буй. "Бурханд итгэх" гэдэг нь бүх зүйлийг арилгадаг ид шидийн тарни биш ч бидний санаа зовнилоо даван туулах эхний алхам мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More