Зүгээр бишЗагвар
Та стресс гэж юу болохыг мэдэх үү? Энэ нь "Та стресст орж байв уу?" гэдэг утгаараа биш харин "Та стресс дэх үед танд юу тохиолддог гэдгийг мэдэх үү? гэсэн утгатай. Бурхан хүн нэг бүрийг бие махбоддоо гайхалтай хариу урвалын системтэй байхаар бүтээсэн. Энэ систем нь бидэнд аюулгүй байдлыг мэдрүүлдэг бөгөөд бид стресс дэх үед энэ систем түр зуур идэвхэждэг. Таны бие стрессийг зохицуулуулахаар тусламж хүсэх тул зүрхний цохилт нэмэгдэх, амьсгалын хэмнэл тан өөрчлөгдөж болзошгүй.
Стрессээ тайлах арга хайж байсан нэгэн эмэгтэйтэй Есүс үйлчлэлийнхээ үеэр уулзсан. Тэрээр байнгын цус алддаг өвчтэй байсан бөгөөд энэ нь түүнийг нийгэмдээ бүрэн оролцоотой байхад нь саад болж байв. Тэр эмэгтэй бие махбод, оюун бодол, сэтгэл санааны дарамтад орсон байсан ч дараа нь тэрээр Есүстэй холбогдсон. Эмэгтэй эрсдэлтэй алхам хийж Түүний дээлийн хормойд хүрэхэд тэр эдгэрсэн.
Стресстэй байх үедээ заримдаа бидний хийж чадах зүйл нь л Есүс рүү хандаж, илүү сайн — эсвэл ядаж өөр зүйлийг найдах юм. Бид өөрчлөлтийн тухайд цөхрөнгөө барсан төдийгүй Бурхан бидэнтэй хамт байгаа гэдгийн баталгаа дахин хэрэгтэй болсон байж магадгүй. Энэ эмэгтэйн түүхээс бид эсэргүүцэл, тэсвэр тэвчээр, итгэл найдвар хэрэгтэй үед Бурханд хэрхэн хандах тухай маш их зүйлийг сурах боломжтой. Бид, хүн бүр л үнэндээ стресст ордог эсвэл санаа зовдог. Энэ нь сургууль, харилцаа эсвэл дэлхий дээр болж буй бусад зүйлс үү гэдгээс үл хамааран бидэнд найдвар шаардлагатай үед хэрхэн үүнийг олох талаар төлөвлөгөө бидэнд хэрэгтэй. Аз болоход, бидэнд сануулга болохуйц түүхүүд бий, Таныг зүгээр биш байх үед чинь Есүс танд итгэл найдварыг санал болгодог.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More