Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 4 дахь өдөр

Кино, ном эсвэл зурагтын хөтөлбөрийг хэрхэн төгсдөгийг хэн нэгэн танд урьдаас хэлэх тохиолдол гарч байсан уу? Хэн нэгэн танд санамсаргүйгээр — Дарт Вэйдэр бол Лукын аав эсвэл Endgameдээр Айрон Мэн нас бардаг, эсвэл таныг өөрөө үзэхээс чинь өмнө The Bachelorдээр хэн сарнайг авсан гэдгийг — ам алдах үе гарч байсан болов уу! Үнэхээр уур хүрмээр. Хэрхэн төгсдөгийг нь одоо мэдсэнээр хойш яагаад дуустал нь үзэж цагаа барах хэрэгтэй гэж?

Гэхдээ заримдаа Бурхан хэрхэн төгсдөгийг харуулдаг ч байсан болоосой гэж та хүсдэггүй гэж үү? Хэрэв Бурхан үнэхээрл бүхнийг хянадаг юм бол — дайн, өвчин эмгэг, шархалсан зүрх зэргийг бүгдийг нь яагаад алгасан — аз жаргалтай төгсгөл рүү хүрч болохгүй гэж?

Төгсгөл хүртэл нь Бурхан гүйлгэчихдэг ч болоосой гэж хүсэх үнэхээр амархан. Гэхдээ бид ийм мэдрэмжийг мэдэрч эхлэх үедээ биднээс Бурхан ямар агуу гэдгийг санах нь үнэхээр чухал. Зам гарахын тулд яагаад ногоон гэрлийг хүлээх ёстой гэдгийг нохой чинь ойлгохгүй байдагтай адилхан Бурхан яагаад ийм их цаг хугацааг зарцуулж байгааг бид дандаа ойлгоод байдаггүй. Гэхдээ энд шалтгаан байхгүй гэсэн утгатай биш шүү!

Номлогчийн үгс 3:1-т ингэж хэлжээ: Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Энэ нь сайн сайхан зүйлд хугацаа бий ч сорилтод мөн хугацаа бий гэсэн утгатай аж. Тэдгээр сорилтууд стресстэй байж болно. Тэдгээр нь бидний санааг зовоож болох юм. Гэхдээ энэ бол Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг биш гэсэн үг биш. Бид үүнийг хараахан олж харж чадахгүй байх үед ч хүртэл . . . тэр төлөвлөгөө сайн сайхнаар төгсөх болно.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org