Зүгээр бишЗагвар
"Найдвар" гэдэг үг ямар утгатай вэ?
Зарим хүмүүсийн хувьд энэ нь үндсэндээ аз одтой байхыг хүсэх явдал. Бүх зүйл сайнаар эсвэл муугаар эргэхийг та мэдэхгүй ч юмс сайн байна гэж "найдна" гэсэн үг. Хүссэн их сургуульдаа орох эсэх, том шалгалтдаа сайн дүн авах эсэхээ эсвэл сургуулийн жүжигтээ дүр бүтээхээр сонгогдсон эсэхээ та мэдэхгүй. . . гэхдээ та итгэж "найдаж" байдаг.
Хүмүүс "найдвар"-ыг ийнхүү ашиглахдаа үнэндээ "өөдрөг байх" тухай ойлголттой байна гэсэн үг. Энэ нь аягыг хагас дүүрэн байдлаар харж байгаатай л адил. Тэд ирээдүйгээ өөдрөгөөр харахыг хичээж байна гэсэн үг. Мэдээж үүнд ямар ч буруу зүйл байхгүй! Өөдрөг байх нь сайн хэрэг. Гэхдээ Библи дэх найдварын тухай ойлголт нь энэ биш юм.
Өнөөдрийн Библи уншлагад Паул Ром дахь найзууддаа өөдрөг үзлийн тухай биш харин итгэл найдварын тухай ярив. Паул бидэнд "Бурханы алдрын найдвар" байгаа гэж хэлсэн. Энэ нь бид Бурханы тухай бодохдоо зоос хаяж байгаа мэт сүлд үү эсвэл тоо юу гэж найдаж байгаа тухай гэсэн үг биш. Энэ нь бидний ирээдүйг Бурхан хяналтдаа байлгадаг гэдгийг мэдэж, Бурханд найдвараа өгөх тухай юм. Бурханд "найдах" нь зүгээр нэг сайхан мэдрэмж төдий биш бөгөөд энэ нь хэцүү байсан ч итгэсээр байх бидний жинхэнэ итгэл байх юм.
Заримдаа бүх зүйл хэцүү болдог! Бид хүнд хэцүү үеийг туулж, стресс эсвэл санаа зовнил дунд байх үед Бурханд найдаж байгаа мэт "мэдрэмж" төрөхөө болих нь амархан байдаг. Гэвч Паул тэдгээр үеүдийг Бурхан бидний итгэл цэвэршүүлэгдэхийн тулд ашигладаг гэж хэлсэн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More