Зүгээр бишЗагвар
Библийн эрин үед орчин үеийн сантехник гэдэг холын зүйл байсан. Энэ нь өглөө хурдан, хялбар шүршүүрт орохгүй, цоргоноосоо хялбараар нэг аяга ус авахгүй л гэсэн үг. Ихэнх хот тосгонууд орон нутгийн худгуудтай байв. Өглөө бүр айл бүрээс хэн нэгэн хүн нэг эсвэл хоёр хувин бариад худаг руу явж гэртээ чадах чинээгээрээ ус зөөж авчирдаг байв. Дараа нь та тэр усыг үнэхээр хэрэгтэй үедээ хэрэглэхийн тулд нөөцлөх шаардлагатай - эс бөгөөс та худаг руу дахин явах хэрэгтэй болно.
Энэ нь Есүсийн цаг үеийн хүмүүс ус уухдаа маш няхуур, харам байх ёстой байсан гэсэн үг юм. Магадгүй энэ нь нэлээд төвөгтэй байсан байх! Тэд халуун уур амьсгалд амьдардаг, хаа сайгүй алхдаг байсан төдийгүй мэдээж хэрэг бүх хүн биеийн хүчний ажил их хийдэг байсан нь мэдээж. Хүмүүс их цангана. Хэдий тийм ч тэд хэр олон удаа ус уух эсэхдээ хяналттай байх ёстой байв.
Тиймээс өнөөдрийн сургаалд Есүсийн хэлсэн үгс яагаад үзэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөснийг та төсөөлж чадна байх. Таныг дахиж хэзээ ч цангуулахгүй усыг уу? Хэн үүнийг хүсэхгүй байх билээ?!
Гэхдээ Есүс бие махбодын хувьд цангах тухай энд яриагүй. Тэр илүү гүнзгий, бүр илүү чухал зүйлийн талаар ярьсан нь - Түүний санал болгож буй найдварын тухай юм. Бидний ихэнхийн хувьд итгэл найдвар маань амархан тасарчихдаг. Бид санаа зовж эсвэл стресст орохдоо итгэл найдваргүй болсон мэт санагддаг. Гэвч Есүс бидэнд Түүний найдвараас нэг л балга хүртвэл бид дахиж хэзээ ч цангахгүй гэж хэлсэн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More