Зүгээр бишЗагвар
Эртний Грекд Сисифус хэмээх залуугийн тухай домог байдаг. Тэрээр эртний хунтайж байсан төдийгүй Грекийн хэд хэдэн бурхдыг хуурсан байна. Мэдээж энэ нь сайхан санаа байсангүй. Шийтгэл болгож тэд түүнийг үүрд мөнхөд асар том чулууг толгод руу түлхэн гаргаж, тэр даруйдаа буцаан өнхрүүлэхийг лүндэн буулгажээ. Тиймээс, тэдний домог ёсоор, тэр үүрд үүнийг хийх аж - үүрд мөнхөд том чулууг толгод руу дахин дахин түлхэж, өнхрүүлэх болно. Муухай сонсогдож байгаа биз.
Та амьдралдаа цөөн хэдэн зүйл дээр яг Сисифус шиг мэдэрч байсан байж магадгүй юм. Танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн байж магадгүй. Та хэрхэн дүнгээ ахиулахаа мэдэхгүй байж магадгүй. Танай гэр бүл мөнгөний асуудалтай байж магадгүй. Магадгүй таны толгойд маш их стресс, санаа зовоосон зүйлс байгаад та үүнийг хэзээ ч дуугүй болгож чадахгүй байгаа байх. Энэ бүх зүйл нь та өдөр бүр асар том чулууг толгод руу өнхрүүлж байгаа төдийгүй эцэс төгсгөл нь харагдахгүй байгаа мэт мэдрэгдэж байгаа байх.
Иймэрхүү тэмцэл нь маш их зовуурь шаналгаатай. Энэ нь бас туйлдуулам байж болно. Та ямар ч асуудалгүйгээр нэг ч болов өдөр байхыг хүсдэг ч үргэлж энэ нь байсаар бас таны толгой дээр үргэлжид байх үүл мэт толгой дотор тан эргэлдсээр л байдаг.
Бидэнд ийм мэдрэмж төрөх үед Бурхан бидэнд эдгээр зүйлтэй ганцаараа тулах шаардлагагүй учраас зоригтой байхыг сануулдаг мэт. Бурхан яг бидний хажууд байгаа бөгөөд бидэнд бэрхшээлтэй байгаа бүх зүйлс дээр Тэр бидэнтэй хамт ажиллаж, даван туулахад, туслахад бэлэн байдаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More