Зүгээр бишЗагвар
Кино найруулагчид шинэ төсөл эхлэх үедээ хамгийн түрүүнд хийдэг зүйлсийн нэг бол дүр хуваарилалт байдаг. Тэд хамгийн боломжтой одыг ба хамгийн авьяаслаг жүжигчнийг кинонд амжилт олохын тулд олж авахыг хичээдэг. Тийм ч сайн чадварлаг жүжигчдээс бүрдсэн киног хийхийг хэн ч хүсдэггүй.
Хэн ч үүнийг хүсдэггүй л болов уу . . . Амьдралын найруулагч бол Бурхан бөгөөд хүн бүрд кинонд тоглох дүр байгаа гэж төсөөл. Бид бүгдээрээ том од ба Оскарын шагнал хүртсэн одууд болж төрсөн бол сайхан л байх байсан ч энэ бол бодит байдал биш гэдгийг бид мэднэ. Бурхан ийм байхаар төлөвлөөгүй.
Өнөөдрийн уншлагаар, бид алдартай хүмүүс биш учраас Бурхан биднийг бидний дүрд сонгон авсан гэж Паул хэлдэг. Бид хэрхэн санаа зовнил ба стресстэй тэмцэлддэг бөгөөд хүрэх ёстой гэж бодсон тэр хэмжүүрт хүрэхгүй байгаа мэт санадаг болохыг маань Бурхан мэддэг. Бид Бурханы урмыг хугалж байгаа юм биш учир нь Бурхан яг ийм байлгахаар л төлөвлөжээ.
Бид бүгдийг Есүс рүү чиглүүлэхийг Бурхан хүсдэг болохыг нь та харна уу. Бид сул дорой, зүдэрсэн, өөртөө итгэх итгэлээ алдсан эсвэл стресст орсон байх үедээ Есүст итгэж болно учир нь энэ бүхний учрыг анхнаасаа олох ёстой Нэгэн бол Тэр шүү дээ. Энэ бүхний учрыг өөрсдөө олох нь бидэнд оногдсон ажил биш! Бид Есүст найдахаар бүтээгдсэн хүмүүс. Ингэх үедээ хэн жинхэнэ од болохыг нь та харах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More