Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 17 дахь өдөр

Дэлхий дээрх хөзрийн тоглоом бүрд нэг түгээмэл зүйл байдаг: бусад хүний хөзрийг та харж болохгүй! Үүнийг булхайцах гэдэг бөгөөд үүнийг бүү хий гэж танд хэлэх ч шаардлагагүй энэ бол мэдээжийн зүйл.

Шударга байцгаая . . . Заримдаа булхайцахгүй байх тийм амар байдаггүй. Хэн нэгэн хөзрөө тавиад гал тогооноос идэх юм авахаар явсан үеэр тэднийг хол байхад нь зүгээр л ямар хөзөртэй болохыг нь харах маш амарханбайдгийг та мэднэ. Сүртэй зүйл биш шүү дээ, тийм үү? Хэрэв та баригдах юм бол энэ нь булхайцаж байна гэсэн үг!

Амьдралд заримдаа үүнтэй яг адилхан байх үе байдаг. Хэн ч хараагүй байхад зөв зүйл хийж байгаа эсэх маань яагаад чухал гэж? Юу гэвэл, Библид хэлсэнчлэн, бидэнтэй хариуцлага тооцох Нэгэн гэж үргэлж байдаг.

Ялангуяа хэн ч хараагүй байх үед та зөв эсвэл буруу зүйлийг хийж байгаа чинь чухалгэж Есүс хэлдэг. Нууцаар сайн үйлсийг хийдэг хүмүүсийг Бурхан шагнадаг гэдгийг санаарай гэж Тэр дагалдагчддаа урамшуулан хэлсэн байдаг.

Харж байгаа хүмүүс нь өөрсдийг нь ямар сайн хүн болохыг хараасай гэсэндээ заримдаа хүмүүс сайн зүйлийг хийдэг. Тэд үнэндээ юу нь зөв, юу нь буруу болоход огтхон ч анхаарал тавьдаггүй. Тэд бусад хүмүүст сайн хүн гэж бодогдохыгл хүсдэг. Биднийг хэн ч хараагүй байхад ч сайныг үйлдэх нь хамаагүй дээр гэж Есүс хэлдэг. Үүнийхээ төлөө бид магадгүй магтаал хүртэхгүй л болов уу. Бид ямар нэгэн шагнал эсвэл онцгой анхаарлыг хүртэхгүй л болов уу. Гэхдээ бидний нууцаар хийж буй зүйлсийг Бурхан хардаг бөгөөд тэдгээрийг мартдаггүй. Энэ нь үнэхээр үнэ цэнтэй шүү.

Бичээс

Ѳдѳр 16Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org