Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 19 дахь өдөр

Гоц ухаантнууд шатар тоглох дуртай нь шалтгаан гэж байдаг. Энэ бол амаргүй тоглоом! Өөр өөр хэсгүүд яаж нүүх талаарх бүхий л дүрмийг та мэдэж болох ч яаг юу хийхээ тэр бүр мэдээд байдаггүй. Зарим хүмүүс шатарт мэргэшихэд суралцахын тулд бүхий л амьдралаа зарцуулдаг.

Хэрэв та үнэхээр сайн тоглодог болох юм бол — дэлхий дээрх шатрын мэргэшсэн хүмүүсийн хамгийн дээд шат болох дэлхийн аварга болохоор өрсөлдөх боломжтой! Гэхдээ үүнд асар олон жил, асар их дадлага болоод хосгүй ухаан шаардагддаг. Энэ бол хүн бүрийн хүрдэг амжилт ололт биш.

Заримдаа амьдрал шатар мэт байдаг. Зөв буруугийн талаарх бүхий л дүрмүүдийг та мэдэх хэдий ч юу хийх ёстой дээрээ та тэмцэлдсэн хэвээрээ л байдаг. Энэ бол амар зүйл биш. Тийм ч учраас хүн бүр зөв зүйлийг хийх сонголтыг хийдэггүй. Хамгийн амархан зүйлийг хийх нь хамаагүй амархан байдаг!

Библи үүнийг "нарийн зам" гэж нэрлэдэг. Хэрэв зам өргөн, уужим байх юм бол аль нэг тал руу унахгүйгээр алхахад хамаагүй амархан байх болно. Гэвч хэрэв зам нарийн байх юм бол та хамаагүй болгоомжтой байх ёстой болдог. Нарийн замаар алхахад цаг хугацаа, тэвчээр, дадлага шаардагддаг хэдий ч энэ нь өөрсдийнхөө сайн сайхны төлөөх сонголтыг хийхэд хөтөлдөг.

Тэгэхээр, мэдээж бурууг зөвөөс ялгаж салгах нь дандаа амархан байдаггүй нь үнэн. Ийм байх болно гэдгийг Бурханы Үг бидэнд сануулдаг ч цаг хугацаа, тэвчээрийн хамт нарийн замаар хэрхэн алхахад та суралцах боломжтой.

Бичээс

Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org