Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 20 дахь өдөр

Бүх зүйлийг төгс хийхээр та хичээдэг үү? Хэрэв тийм бол, энэ нь үнэхээр стресстэй гэдгийг та сайн мэдэж байгаа. Хэрэв та бага зэрэг шаргуу ажилласан бол эсвэл үүнийг төгс хийхээр илүү цаг зарцуулсан бол аливаа зүйл бага зэрэг дээр байх боломжтойг та дандаа мэддэг. Тиймээ . . . энэ үнэхээр уур хүрмээр зүйл.

Амьдралд зөв зүйлийг хийх талаар стресс дэхийн тулд бүх зүйлийг төгс хийдэг хүн байх албагүй. Сайныг хийх, асуудал бүрийн талаар мэдээлэлтэй байх, зөв зүйлийг хийх шахалт асар их байдаг. Энэ бүхэн нь овоорч, улмаар таныг бага зэрэг параной байдалтай болгох боломжтой аж. Өдрийн туршид гаргах ёстой шийдвэрүүд асар олон байгаа бөгөөд зөв шийдвэр гаргах шахалт асар их байдаг. Нэгэнтээ санаа зовохоо боливол ямар сайхан байх бол? Сайныг хийх гэсэн стресс хэт ахдах үед юу болдог вэ?

1 Петр номд Петр энэ талаар бичсэн бөгөөд заримдаа сайныг үйлдэх нь стресстэй байх боломжтой гэж хэлжээ. Есүс ч бас үүнтэй тэмцэлдсэн болохыг тэр уншигчддаа сануулсан. Сайныг үйлдэх талаар стрессийг мэдрэх үедээ Есүс ч бас яг ийм байдалд орж байсан гэдгийг бид санах боломжтой. Ямар санагддагийг Тэр мэддэг.

Сайныг үйлдэх талаар санаа зовж, стресстэх үед зөв замаар явж байгааг нь энэ ихэнхдээ харуулдаг. Ухаалаг сонголтыг хийхийг хичээх хүмүүсийг Бурхан ивээдэг гэдэг бол сайн мэдээ бөгөөд таны яг одоо туулж байгаа бүхэн нь эцэстээ үнэхээр үнэ цэнтэй аж. Та бүхнийг төгс хийдэг нэгэн байх албагүй; та аль хэдийнээ төгс Нэгэнд найдахад суралцаж болно.

Бичээс

Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org

Холбоотой төлөвлөгөө унших