Зүгээр бишЗагвар
Mонопол тоглоомоор та болон таны найзууд өмнө нь хэзээ ч тоглож байгаагүй гээд төсөөлөөд үз. Тэгээд нэг өдөр та хувцасны өрөөнөөсөө тэр тоглоомыг олон, гаргаж ирээд тоглохоор шийдсэн гэж төсөөлье. Ямар ч заавар эсвэл дүрэм байхгүй учир та үүнийг хэрхэн тоглох учрыг нь өөрөө олохоор хичээх боллоо. Нэг ч гэсэн дүрмийг зөв тааж чадна гэж та бодож байна уу? Хуурамч мөнгөөр яах ёстой гэж? Яагаад энд жижигхэн хуванцар байшингууд байна вэ? Хөзрүүдийг яах ёстой юм бол?
Хөлөгт тоглоомыг хэрхэн тоглохыг та зүгээр л таамаглаж байгаа бол буруу таамаглах нь гарцаагүй л болов уу. Тийм ч учраас бидэнд зааварчилгаа өгөгддөг! Дүрмийг нь та өөртөө ойрхон байлгах л юм бол юу зөв, юу буруу болохыг таамаглах огт шаардлагагүй. Зүгээр л дүрмийг шалгахад л болно.
Амьдралыг залуурдах нь ямар утга учиртай болохыг та таамаглахыг хичээх юм бол төөрөлдөх нь дамжиггүй л болов уу. Амьдрал үнэхээр төвөгтэй бөгөөд асар олон хөдлөгч хэсгүүд, таамаглаагүй байсан өөрчлөлтүүдийг өөртөө агуулдаг. Үүний учрыг та өөрөө олох гэж хичээх шаардлагагүй . . . Библид дурдсанчлан та ингэх огт шаардлагагүй.
Есүс бүтээлийг Өөрийнхөө гарт атгадаг гэж Библи хэлдэг. Тэр үндсэндээ тоглоомыг бүтээсэнНэгэн шүү дээ! Тэр бүхий л дүрмүүдийг мэддэг, үүнээс ч чухал нь Тэр танд хайртай бөгөөд таныг буруугаас зөвийг ялган салгадаг байгаасай гэж хүсдэг. Ямар алхмыг хийх талаар та стресстэж бас санаа зовж байгаа эсвэл зааварчилгаа юу болохыг мэдэхгүй байгаа бол танд туслахыг хүсдэг Нэгэнтэй та холбоо аль хэдийн тогтоосон гэдгээ санаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.
More