Зүгээр бишЗагвар

Not Okay

28-с 15 дахь өдөр

Та оньсого мэдэх үү? Хэцүү оньсогыг таах нь өөртөө итгэлтэй байдлыг маань өсгөдөг. Хариултыг олж таахад бүхий л эрч хүчээ бид зарцуулахаас ирдэг мэдрэмжээр өдөөгддөг ч тэр хариултыг эрж хайх нь стресстэй байх талтай. Аашилж аяглах, амьдрах арга замыг маань өдөөдөг асар олон зүйл бидэнд байдаг. Зөв өдөөлттэй байх үедээ бид бараг ямар ч зүйлийг хийж чаддаг.

Өнөөдрийн уншлагаар, өөр өөрийгөө хэн болохыг нотлох бас өөрийнхөө байр суурийг хамгаалахыг хүссэн — буруу өдөөлтүүд бүхий Херод хаан хэмээн танигдсан хүний түүхийг бид унших болно. Тиймээс, ямар нэгэн таагүй зүйлийг хийхээр түүнээс асуух үед бусдад хор хөнөөл учруулах байсан ч гэсэн тэдгээр өдөөлтүүдэд тэр бууж өгчээ. Херодод хэрэгтэй байсан зүйл бол шударга байх явдал байв. Олны нүднээс хол байхдаа тэр Иохантай цагийг хамт өнгөрүүлэх дуртай байсан бөгөөд шоронд байх үед нь түүнтэй уулзахдаа баяртай байдаг байсан. Гэсэн хэдий ч Херод олон нийтийн өмнө Иоханаар дамжуулж өөрийгөө батлан харуулж, бусад хүмүүст өөрийгөө сул дорой гэж бодуулахгүйн тулд хүч чадлаа ашиглахыг хүссэн. Ямар ч нөхцөлд зөв зүйл хийх тал дээр түүнд тусламж хэрэгтэй байлаа.

Зөв зүйлийг хийх нь үргэлж амар байдаггүй, гэхдээ хэчнээн хэцүү байсан ч гэсэн Бурхан биднийг үнэнч шударга хүмүүс байж, ямар ч нөхцөл байдал зөв зүйл хийхийг уриалдаг. Хэцүү нөхцөл байдалд орох бүртээ зөв шийдвэр гаргаж, үнэнч шударга амьдрахад хэрэгтэй хүч чадлыг танд өгөхийг Бурханаас хүсэж болно. Амаргүй шийдвэрийг гаргахдаа та стресст орж магадгүй ч Бурхан танд зөв зүйлийг хийхэд амаргүй ч энэ үнэ цэнтэй гэдгийг сануулах болно.

Бичээс

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Not Okay

Бид бүгдийн тэмцэлддэг дөрвөн том стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг болоод эдгээрт Бурханы Үг хэрхэн бидэнд тайтгарал, чиглүүлэг бас тусламжийг өгөх боломжтойг бид авч үзэх болно. Зүгээр биш байх үед Есүс юуг танд санал болгодог, хүмүүс танаас татгалзах үед Бурхан таныг юуг мэдээсэй гэж хүсдэг, зөв зүйлийг хийхэд амаргүй байх үед юу хийх ёстой мөн санаа зовох үед тан Бурхан юу гэж хэлдэг талаар бид ярилцах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Stuff You Can Use-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://growcurriculum.org