Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Елизабетийн амьдарч байсан тухайн үед, жирэмсэн эмэгтэй жирэмслэлт нь илт болох үеэс эхлэн өөрийгөө бусдаас тусгаарлах нь түгээмэл зүйл байсан. Гэсэн хэдий ч, Бичээсээс харвал, Елизабет жирэмслэлтийн эхэн үеэсээ эхлэн өөрийгөө бусдаас тусгаарласан байдаг.
Зан заншлынхаа дагуу Елизабет яагаад хожуу гэртээ нуугдахыг сонгоогүй юм болоо гэж би үргэлж гайхширдаг. Магадгүй Бурханы төлөвлөгөөнд зориулан зүрхээ бэлтгэх нь нэн шаардлагатай хэмээн Елизабет үзсэн байж болох юм гэж би таамагладаг. Елизабет талархал болон гайхширлаар үнэхээр дүүрэн байсан бөгөөд ээж байхад өөрийгөө бэлтгэх нь түүний амьдралын хамгийн чухал зүйл болохыг тэрээр ухаарсан байсан.
“Эзэн минь ээ! Гайхамшиг! Жинхэнэ гайхамшгийг Та бидэнд өгчээ!” хэмээн тэрээр залбирч байхад нь үрчлээтсэн хацрыг нь даган нулимс урсан буйг би төсөөлж байна.
Түүний зүрх Ертөнцийн Бурханд хандан, “Эзэн, Та надад зориулан Өөрийнхөө бэлтгэж буй зүйлдээ намайг бэлтгэж өгөөч!” хэмээн хашхирч байх үедээ мойног хуруунуудаараа хөөрхөн жижиг хөнжилнүүд болон хайр булаам хувцаснуудыг оёж эхлэсэн болов уу гэж би гайхширдаг.
Энэхүү чимээгүй боловч баяр хөөртэй хүлээлтийн туршид Елизабетийн зүрх сэтгэл талархалаар бялхаж байсан гэдэгт би итгэдэг. Тэрхүү агуу хүний ээж байхад шаардагдах сэтгэл хөдлөмөөр бэлтгэлийг хийж байх үедээ тэрээр амьдралынхаа хэв маягыг өөрчлөхөд анхаарлаа хандуулж байсан байх. Елизабет зүрх сэтгэлээ аврал ба ерөөлийн өдөрт бэлтгэж байсан.
Энэхүү Христийн мэндэлсэн баярын үеэр та зүрх сэтгэлээ юунд бэлтгэх хэрэгтэй байна вэ? Бурханы танд зориулан сонгосон үйл хэргийг хангахын тулд амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулах хэрэгтэй зүйл танд байна уу? Гайхалтай зүйл хийлгэхээр дуудаж буй хүмүүсээ, Тэрээр Өөрийнхөө оршихуйд нуухаар дууддаг.
Христийн мэндэлсэн өдөр бол найдвар ба гайхамшгийн цаг мөч бөгөөд энэ нь мөн Бурханы үйл хэрэгт бэлтгэх цаг мөч мөн. Энэхүү гайхамшигт цаг мөчийн туршид та өдөр бүр, бас өнөөдөр Бурханы оршихуйд өөрийгөө нуухад цаг гаргаасай гэж би залбирч байна. Завгүй байх болон үрэлгэн байхад өөрийгөө хучихын оронд, Түүний таныг гэсэн хайранд тухлан сууж улмаар Түүнээс таны амьдралд зориулсан Өөрийнхөө үйл хэргийг илчлэн харуулахыг гуй.
Та Елизабет болон надтай хамт, “Эзэн, надад зориулан бэлтгэж буй зүйлдээ намайг бэлтгэж өгөөч.” хэмээн залбираасай гэж би найдаж байна

Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү