Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоололЗагвар
Захариа бол хүмүүсийн өмнөөс Бурханд зориулан утлага өргөхөөр Ариун өргөөнд нэвтрэхээр сонгогдсон тахилч байсан. Гэсэн хэдий ч, Захариа утлага өргөх тахилын ширээний хажууд зогсон байхдаа, гэнэтийн зочин хүлээн авсан! Захариа, Елизабет хоёрт диваажингаас баяртай мэдээг авч ирэхээр тэнгэрэлч Габриел илгээгдсэн.
“Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон,” гэсэн үгсийг тэнгэрэлч энэхүү түүхийг өөрчилсөн цаг мөчид хэлсэн. Бурханаас 400 жилийн туршид хэн ч сонсоогүй байсан бөгөөд энэ мөчид, тэр болон түүний эхнэр олон жилийн өмнө гэрлэсэн өдрөөсөө эхлэн залбирч байсан залбирлынхаа хариултыг Захариа чангаар сонссон.
Олон жилийн турш хүлээж, залбирч бас итгэж байсны эцэст, Елизабет, Захариа хоёрын амьдрал ба гэрлэлтэд диваажингийн оролцоо ороход бэлэн болсон байсан. Энэ үнэхээр үнэн байх боломжтой юу? Гэрлээд хэдэн арван жил болсны дараа үртэй болж хүү төрүүлэх нь үнэхээр боломжтой байсан уу? Елизабетийн хөгшин настай болсон бие 9 сарын турш дахь жирэмслэлт, төрөлтийн өвдөлтийг тэсэн гарч чадах байсан уу? Бурхан, Та үнэхээр ийм сайн Бурхан мөн гэж үү?!
Энэ бол үнэн: Бурхан маргаангүйгээр таны залбирлыг сонсдог. Тэрээр таны гуйлт хүсэлтийг анхааралтайгаар сонсож байгаа бөгөөд итгэгч Өөр лүү нь зоригтойгоор бас ямар ч ичгүүргүйгээр ирэх үед Тэр дуртай байдаг. Гуй, үргэлжлүүлэн гуйсаар бай, хай, үргэлжлүүлэн хайсаар бай, тогш, үргэлжлүүлэн тогшсоор бай хэмээн бүхий л үеийн Христитгэлтнүүдэд хандан Библи зааварчилдаг. (Maтай 7:7)
Та юуны төлөө залбирсаар байгаа вэ? Магадгүй итгэгч бус эхнэр эсвэл нөхөр ...зөрүүд хүүхэд ...санхүүгийн амжилт...эрүүл мэндийнхээ талаар та олон жил залбирсаар ирсэн байж болох юм. Та Елизабет, Захариа хоёрын үлгэр жишээг дагах хэрэгтэй бөгөөд найдвар бас итгэлтэйгээр залбирсаар бай!
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир ертөнцөд диваажин нэвтрэхийг бид бүгд хүсэн хүлээх ёстой цаг мөч мөн. Христийн мэндэлсэн өдөр нь гайхамшгууд үнэхээр болдог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас диваажин нэг л хариултын цаана биднийг хүлээж буйг бидэнд сануулдаг цаг мөч мөн.
Та Түүнээс боломжгүй зүйлийг гуйснаараа Бурханыг хүндэтгэж байгаа юм! Боломжгүй зүйлийг үйлдэхдээ Христийн мэндэлсэн өдрийн Бурхан хамгийн гарамгай!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
More
Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү