Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Анхаарал төвлөрүүлэх зүйлээ сонго мөн оюун бодлоо шинэчил
Танд амар байлгах үүднээс өчигдөр дурдсан таван эшлэлүүдийг энд дурдъя. Өнөөдөр эдгээрийг дахин унш. Та эдгээрийг цаасан дээр бичиж авсан уу? Цээжлэгтүн! Энэ төлөвлөгөөнөөс танд туссан өөр эшлэлүүдийг үүндээ нэм.
Санаа зовж эхлэхээр соригдох үедээ эдгээр эшлэлүүдийн дагуу Бурханд хандан залбир.
Санагтун: Бурхан танд санаа тавьдаг учраас бүхий л санаа зоволдуутаа Түүнд өргө. (1 Петр 5:7)
Санагтун: Юутай ч нүүр тулах хүчийг Христ надад өгдөг. (Филиппой 4:13)
Өнөөдрийн залбирал:
Эзэн минь ээ, сэтгэлийн түгшүүрийг оролцуулан—бүхий л нөхцөл байдалтай нүүр тулах хүч тэнхээг надад өгдгийн төлөө Танд талархъя. Сэтгэлийн түгшүүр алгуурхан гэтэн ирэх үед Таны Үгэн дэх үнэнээс хүч тэнхээг олдог байх болтугай хэмээн би залбирч байна. Сэтгэл түгших хоромд Таны Үг намайг найдвараар дүүргэх болтугай. Айдас болоод харууслын харанхуйд эдгээр нь гэрлээ гэрэлтүүлэх болтугай. Танаас бус худлууд болоод бодол бүрийг эдгээр үнэн нь хөөн зайлуулах болтугай. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Дараагийн хийх алхам юу вэ?
Хэрэв энэ төлөвлөгөө танд тустай байсан бол Америкийн Библийн Нийгэмлэгийн залбирлын группт нэгдэнэ үү. Бусад хүмүүс Бурханы Үгнээс найдварыг олж авах хэрэгцээний төлөө хамтдаа залбирцгаая. Нэгдэхийн тулд бүртгүүлнэ үү abs.bible/prayer.
Энэ төлөвлөгөөний тухай
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More