Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Сэтгэлийн түгшүүр ба ганцаардал
Сэтгэлийн түгшүүрийн сүйрүүлэхүйц үр дагаврын нэг нь найдвар үгүй нөхцөл байдалд гацсан гэдэгт таныг итгүүлээд зогсохгүй мөн айдас дотроо ганцаараа гэдэгт таныг итгүүлэх байдаг. Энэ бол худал зүйл! Сэтгэлийн түгшүүр ямар түгээмэл болохыг нь бид өчигдөр харцгаасан. Гэсэн хэдий ч сэтгэлийн түгшүүр бидэн дээр ирэх үед өөрсдийгөө тусгаарлахад бид соригдсоор байдаг. Асуудлаараа би хэн нэгэнд хүндрэл болох шаардлагагүй. Тэмцэлдээнээ тэдэнд хэлэх үед бусад хүмүүс намайг юу гэж бодох бол?гэх мэт бодлуудаар бид өөрсдийгөө зугаацуулдаг.
Гэхдээ ганцаардал хүнд нөхцөл байдлыг улам илүү хүндрүүлдэг. Амьдралын асуудлуудтай ганцаараа тэмцэлдэхээр та бүтээгдээгүй.
Амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үед Бурхан руу мөн бусад хүмүүс рүү хандах үедээ Марк 14:32-42 эшлэлүүдэд айдас болоод сэтгэлийн түгшүүрийн эсрэг хэрхэн зогсохыг Есүс маш гайхалтайгаар үлгэрлэжээ. Цовдлогдохынхоо өмнөх өдөр Гетсемени гэдэг газарт Есүс залбирч байх үедээ Тэр асар ихээр түгшиж, шаналж эхлэв. Улмаар Тэр найз нар руугаа ханддаг. Тэр Петр, Иаков, Иохан нарт зовж байгаагаа мөн хамт үлд гэж хэлсэн. Тэр мөн залбирлаараа Бурхан руу ханддаг.
Сэтгэлийн түгшүүрийг төрүүлэх хором мөчид бусад хүмүүст хандах нь зөв хэрэг болоод зогсохгүй зайлшгүй шаардлагатай зүйл болохыг Есүс харуулдаг. Хамгийн хэрэгцээ бүхий цагтаа Бурханы Хүү бусад хүмүүст хандсан юм бол сэтгэлийн түгшүүрийнхээ үед Бурхантай болоод бусадтай холбогдох нь бидний хувьд ямар их хэрэгтэй зүйл байх вэ?
Сэтгэлийн түгшүүрийг мэдрэх үедээ найз руугаа хандах нь туслах боломжтой аж. Эелдэг дуу хоолой эсвэл ахин бататгах мессеж нөхцөл байдлыг намжаах боломжтой. Техник технологиор ч хүртэл дамжуулан -өөр хэн нэгний оршихуй- өөрчлөлтийг авч ирэх боломжтой.
Хандах найз бидэнд нэг ч байхгүй байх үед ч хүртэл Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг гэдгийг Библи бидэнд амладаг. Тусламжийг Өөрөөс нь эрж хайхыг минь Тэр тэвчээртэйгээр хүлээж байдаг: "Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж." (Дуулал 46:1)
Сэтгэлийн түгшүүртэй үед тан танд туслахад бусдыг урих талаар тунгаан бодоход тан туслахуйц хэрэгжүүлэх хэдэн алхмуудыг дурдъя.
- Дуулал 94:18–19-г унш. Сэтгэлийн түгшүүртэй байх үед тан Бурхан юуг хийж чадах вэ?
- Өөртөө ойр хэн нэгэнтэй байх нь танд хэрхэн туслах бол? Сэтгэлийн түгшүүрийн үед Бурханы хайрыг та хэрхэн мэдэрч байсан бэ? Сэтгэлийн түгшүүртэй эсвэл ганцаардсан байх үедээ ханддаг хүн танд бий юу?
- Сэтгэлийн түгшүүрийнхээ хамт та Бурхан дээр хэрхэн ирэх вэ? Та юуг хүсэн хүлээдэг вэ?
Өнөөдрийн залбирал:
Эзэн, би сэтгэлийн түгшүүртэй бас ганцаардмал байна. Надад Таны тайтгарал хэрэгтэй байна. Зовлон шаналлаа би Танд илэрхийлэх үед над руу улам илүү ойртооч. Та надад юунаас ч илүүтэйгээр хэрэгтэй байх үед намайг орхихгүй гэдгээ ахин надад сануулаач. Мөн дэмжлэг үзүүлэх хүмүүсийг олоход надад туслаач Бурхан минь. Нээлттэй бөгөөд эмзэг байхыг надад заагаач ингэж байж өөртөө хэрэгтэй тусламжийг би хүлээн авах боломжтой болох болно. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More