Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар

Сэтгэлийн түгшүүрийн худлуудыг тасчин хаях нь
Сэтгэлийн түгшүүр бидэнд худал хэлдэг. Энэ нь биднийг бие махбоддоо сэтгэл хангалуун бус болгон, айдас ба ичгүүрээр биднийг дүүргэн мөн биднийг бусдаас тусгаарладаг. Энэ нь яг л сургууль дээрх дээрэлхүү хүүхэдтэй адилхан бөгөөд Бурхан чамд санаа тавьдаггүй, сүйрэл ирэх нь дамжиггүй, чи үүнээс зугтааж чадахгүй мөн чи хэнд ч найдаж болохгүй гэх мэт үгсийг бидэнд хэлж өдөр бүр биднийг тарчлаан зовоодог.
Сэтгэлийн түгшүүр үнэнд үндэслээгүй аж. Өөрийнхөө болоод нөхцөл байдал, ирээдүй, мөн Бурханы талаарх худалд сэтгэлийн түгшүүр бүхий бодол санаа итгэдэг байдаг. Төсөөлөлд маань тэдгээр худлууд дүрээ хувиргасан байдаг бөгөөд бодит хувилбарууд мэт санагдах боломжтой аж.
Гэхдээ Ариун Сүнсний тусламж болоод Бичээсийн хүч чадлаар сэтгэлийн түгшүүрийн худлуудтай бид тулалдах боломжтой.
Бурханы Үгэнд бодол санааг тан шинэчлэх боломжийг олго тэгснээрээ улам агуу эрх чөлөө болоод баяр хөөрийг та мэдрэх боломжтой болох болно. Өнөөдөр өөрийн болгох боломжтой дөрвөн үнэнийг энд дурдъя:
- Бурхан надад хайртай бөгөөд Тэр надад санаа тавьдаг. Ямар ч нөхцөл шаардалгүйгээр Бурхан таныг хайрладаг гэдэгт та итгэдэг үү? Тэр таныг ямар ч нөхцөл шаардалгүйгээр хайрладаг! Бурхан танд маш их хайртай. Тантай нүүр тулж буй зүйлд мөн Тэр санаа тавьдаг. Тэр таны хоргодох газар мөн тусламж тан байхыг хүсдэг. Таныг гэсэн Бурханы хайрыг ухааран, өөрийн болгох үед чинь айдас таныг тарчлаахаа болих болно учир нь хайран дор айдас үгүй; төгс хайр айдсыг хөөн зайлуулдаг (1 Иохан 4:18).
- Бурхан бүхнийг хянаж буй. Нөхцөл байдлаа хянаж чадахгүй болох мөн Бурханд найдахаа мартах үед сэтгэлийн түгшүүр бидэн дээр ирдэг. Гэхдээ Бурхан бол Хамгийн дээд Нэгэн бөгөөд мэргэн ухаанаар Тэр хаанчилдаг. Ямар харагдаж буйгаас үл хамааран, Бурхан бүхнийг хянаж байгаа бөгөөд Тэр үргэлж анхаарал хандуулж байдаг (Дуулал 121:4).
- Бурхан намайг хэзээ ч орхихгүй. Нөхцөл байдал дотроо бид цор ганцаараа гэдэгт сэтгэлийн түгшүүр биднийг итгүүлэхийг хүсдэг. Гэвч Тэр биднийг хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэж Бурхан амладаг (Дэд хууль 31:6). Ямар ч үед, ямар ч нөхцөл байдалтай нүүр тулж байсан хамаагүй Тэр бидэнтэй хамт алхам бүрийг хийх болно. Бурхан үргэлж тантай хамт бас юуг ч та ганцаараа туулах шаардлагагүй гэдгийг мэдэх нь танд амар тайвныг авч ирэх болно.
- Бурхан зөвхөн сайн сайхныг л надад бэлтгэсэн байгаа.Хүнд нөхцөл байдалтай нүүр тулах үедээ Бурхан бидний талд биш гэдэгт итгэхэд бид соригдож болох юм. Хэрэв Бурхан миний талд байгаа юм бол надад муу зүйл болохыг Тэр хэрхэн зөвшөөрдөг вэ? Гэвч Бурханыг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бидэнд Бичээс сануулдаг (Ром 8:28). Бурхан бол сайн бөгөөд таны сайн сайхны төлөө байх нь Түүний зан чанар аж. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа мэт санагдах үед ч хүртэл амьдрал дахь шуурга бүрд таны дотор итгэл, найдварыг бий болгоход Бурхан ажилласаар байдаг.
Өнөөдрийн залбирал:
Эзэн, Та надад хайртай бөгөөд надад санаа тавьдаг гэдгийг би мэддэг учраас өнөөдөр би өөрийгөө санаа зоволтоос гаргаж эхэлж байна. Танд найдах найдвар минь өсөж байгаа. Нөхцөл байдал тодорхойгүй байх үед ч хүртэл би Танд мөн миний амьдрал дахь Таны сайн зорилгод найдаж байна. Бодлын худал хэв маягуудаа таслан зогсооход надад туслаач мөн Өөрийнхөө үнэний замаар намайг хөтлөн дагуулаач. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More