Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Жинхэнэ тулаан. Жинхэнэ аврал!
Найз минь, тантай нүүр тулах тулаан бол жинхэнэ бодит зүйл. Зүрх сэтгэлийн тан тэмцэлдээн, таныг саажуулах мэт тэр айдас, таныг шоронд хорих мэт худлууд—өөрийнхөө эмтэрсэн байдлыг хэнд ч харуулахгүй байхын тулд нуухыг хичээх үед чинь таныг живүүлэхээр заналхийлэх ичгүүрийн өршөөлгүй давлагаа ч хүртэл үүнд хамаардаг.
Гэхдээ Есүсийн аврал ч бас бодит зүйл учраас бидэнд найдвар бий.
Есүс танд хайртай. Сэтгэлийн түгшүүрээр таныг бут цохигдоосой гэж Тэр огтхон ч төлөвлөдөггүй. Тэр үхлийг ялан дийлсэн Нэгэн шүү дээ! Сэтгэлийн түгшүүрийг хамааруулан Тэр юуг ч даван дийлэх чадвартай гэсэн бат итгэлтэйгээр та амьдрах боломжтой.
Гэсэн ч амьдрал хэцүү хэвээрээ л байдаг. Хүнд хэцүү зүйл тохиолдох нь гарцаагүй. Санаа зовох, айхад хүргэх зүйл болж л таарна. Гэхдээ эдгээр хүнд үеүдэд Есүс биднийг хэзээ ч орхидоггүй. Тэмцэлдэн байгаад чинь Есүс уурлан уцаарладаггүй. Та аль хэдийнээ өөрчлөгдөөгүй байгаа учраас Тэр таныг орхидоггүй.
Үүний оронд, энэрэнгүй байдал болоод хайран дотроо Есүс, "Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ." (Иохан 14:27) гэж хэлдэг.
Есүс танд амар амгаланг өгөхийг хүсдэг. Тэр таныг эдгээн, сэтгэлийн түгшүүрийн хүлээснээс чөлөөлөхийг хүсдэг.
Энэ нь нэг шөнийн дотор болох зүйл биш. Мөн энэ нь амархан байх болно гэсэн баталгаа үгүй. Нутгийн чуулганаас дэмжлэг танд хэрэгтэй болох болно. Мөн дипломтой зөвлөгч эсвэл эрүүл мэндийн мэргэжилтний тусламж танд хэрэгтэй болж болох юм. Гэвч сэтгэлийн түгшүүрийг та ялах боломжтой.
Сэтгэлийн түгшүүртэйгээ харьцах библийн дагуух багажийг энэ уншлагын төлөвлөгөө танд өгөх болно. Сэтгэлийн түгшүүр гэж юу болох, санаа зоволт ба сэтгэлийн түгшүүрийн талаар Бичээс дээр юу гэж хэлсэн байдаг, тэмцэлдээнд тан Бурхан юуг үйлдэх боломжтой талаар та суралцах болно. Та мөн ЗАЛБИРАХ болно.
Залбирал бүхнийг өөрчилдөг. Нөхцөл байдлыг маань болоод—мөн өөрсдийг маань ч хүртэл Бурхан өөрчлөх чадвартайг бид мэддэг учраас бид залбирдаг. Сэтгэлийн түгшүүрийнхээ төлөө залбирах үедээ Бурхан таныг сонсож байгаа бөгөөд тусламж ирэн хашхирахад тан хариулж байгаа гэдгийг санаарай.
Тэгэхээр өнөөдөр та сэтгэлийн түгшүүртэй тэмцэлдэн байгаа бол бүү бууж өгөгтүн. Таны дотор Бурхан ажлаа хийсээр байгаа. Гэвч, Есүс дотор та ч бас ялан дийлсэн нэгэн шүү.
Өнөөдрийн залбирал:
Ааваа, сэтгэлийн түгшүүрээс чөлөөлөгдөхийг хүсэж байгаа гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Энэ аянд явах мөн сэтгэлийн түгшүүртэйгээ нүүр тулахад шаардагдах дараагийн алхмыг хийх хүслийг надад өгөөч. Би үнэхээр эдгээгдэх боломжтой гэдэгт итгэх итгэл надад хэрэгтэй байна. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
———
Библитэй хэрхэн харьцдаг онцгой түүх хүн бүрд байдаг. Доорх линк дээр дарахад бид таныг урьж байна, тэгснээрээ бид таны талаар болоод тантай адил уншигчдын талаар улам илүү мэдэх боломжтой болох юм. Таны оролцоо Америкийн Библийн Нийгэмлэгт дэлхий даяар амьдрах хүмүүст өндөр чанартай Библийн эх сурвалжуудыг хангахад, мөн Библийн цоо шинэ эх сурвалжуудыг үүсгэн бий болгоход туслах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More