Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Санаа зоволт хяналтаас гарах үед
Санаа зовох талаар Библи дээр олонтоо дурддаг. Магадгүй бид үүнд л асар их цаг хугацаагаа зарцуулдаг учраас байж болох юм. Америкийн Сэтгэл судлалын холбооны хийсэн 2022 оны судалгаанд таван хүнээс хоёр нь сэтгэл зүйн эрүүл мэндээ муу гэж дүгнэсэн бөгөөд энэ судалгаагаар сэтгэлийн түгшүүр жил ирэх бүр түргэцтэйгээр өсөж байгааг харуулжээ.
Таны санаа зовнил ч бас өсөж байна уу?
Зүрх сэтгэлээ хамгаалахгүй байх үед ирээдүйн төлөөх санаа зовнил руу амьдралын шахалт биднийг хөтөлдөг. Санаа зовнил өдөөгдөхдөө асар амархан аж. Бурханы Үг болоод залбирлаар байнга таслахгүй байх юм бол санаа зовнил нь доройтуулахуйц сэтгэлийн түгшүүр болон хувирах боломжтой. Хэдий чинээ бид санаа зовно төдий чинээгээр энэ нь бидний санааг зовоодог!
Гэхдээ Есүс өнөөдөр бидэнд санаа зовнилын талаарх хүчирхэг бөгөөд найдвар өгөхүйц үзэл бодлуудыг санал болгож байна. Бүү санаа зов хэмээн Тэр бидэнд маш тодорхой хэлдэг. Бүх санаа зовнилоо Түүнд өгөхөд Тэр биднийг урамшуулдаг (1 Петр 5:7). Есүсийн хамгийн урт бөгөөд хамгийн их деталийг агуулсан сургаал болох Чидун уулан дээрх сургаалдаа Тэр үүнийг бидэнд таван удаахэлдэг.
"Бүү ай" гэдэг дуудлага Библи дээр 365 удаа бичигджээ. Бидний ямар амархан санаа зовох гээд байдгийг маань мэддэг Нэгэн болохынхоо хувьд айдсыг тан Тэр зайлуулах болно гэдэгт та Түүнд найдах боломжтой гэдгийг жилийн хоног бүрд танд сануулахыг Бурхан хүссэн байх талтай.
Санаа зовж эхлэхэд юу таныг хөтөлдөг вэ? Бурхан биднээс юу хүсдэгт бид юунаас ч илүүтэйгээр санаа зовох ёстой гэж Есүс бидэнд хэлдэг. Үлдсэн зүйлсэд Бурхан санаа тавих болно гэж Тэр амладаг (Матай 6:33).
Түүний арга зам нь таны яг одоо амьдарч буй арга замаас хэрхэн ялгарч байна вэ? Эргэн бод. Өнөөдөр та юуны талаар санаа зовж байсан бэ? Өнгөрсөн долоо хоногт, өнгөрсөн сард эсвэл өнгөрсөн жил хүртэл та юунд санаа зовж байсан бэ? Өөрчлөгдсөн зүйл байна уу? Аливаа зүйл тэр даруйд өөрчлөгдөхгүй байх үед ч хүртэл санаа зовохгүй байхад тан туслах ямар зүйлсэд та Бурханы Үгнээс суралцаж байна вэ?
Өнөөдөр болоод жилийн өдөр хоног бүрд Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлсэн хэвээрээ байхад танд туслах хэрэгжүүлэх алхмуудыг дор дурдъя:
- Матай 6:25- 34-ийг унш. Санаа зоволтын тан талаар эдгээр эшлэлүүд юуг танд өгүүлж байна вэ? Ямар санаа зовнил анхаарлыг тан юунаас ч илүүтэйгээр татдаг вэ? Тэр бүрээ нэг нэгээр нь Бурханд өг.
- Хэрэв Есүс яг одоо таны өмнө зогсоод, хэрэгтэй бүхнээр чинь хангах болно гэж хэлэх юм бол танд ямар мэдрэмж төрөх бол? Өнөөдрийн сургаалыг тунгаан бодох үедээ залбирал дотроо Эзэний өмнө тэмцэлдэхээ боль.
- Бурханы оршихуй дотор хэдэн хором дуугаа хураан чимээгүйгээр хүлээ. Айдсаа Түүний амар тайвны бэлгийг хүлээж авах замаар соль. Өдрийнхөө туршид энэ амар тайвныг өөртөө агуулсан байдалтай байх үед танд ямар мэдрэмж төрөх бол?
Өнөөдрийн залбирал:
Эзэн минь ээ, санаа зоволт олимпын арга хэмжээ байсан сан бол би аль хэдийнээ медалийн эзэн болох байсан! Санаа зовохгүй байхыг эсвэл миний амьдрал дахь Таны хайр болоод зорилгын бүхэл бүтэн том зургаас хараагаа салгахгүй байхад надад туслаач. Айдас намайг хавханд орсон мэдрэмжтэйгээр үлдээсэн хэдий ч өнөөдөр айдсаа Таны амар тайвнаар солихыг би хүсэж байна. Таны мөнхийн хайр болоод хэрэгцээ бүрийн минь хангалтаар өнөөдөр зүрх сэтгэлийг минь тайтгаруулаач. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More