Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Сэтгэлийн түгшүүрийн давталтыг тасчих нь
Сэтгэлийн түгшүүртэйгээ та хэрхэн тэмцэж байна вэ? Та хэн нэгнээс эсвэл таныг даван туулахад туслах ямар нэгэн зүйлээс хамаарч байна уу? Сэтгэлийн түгшүүр бүхий бодлоо та тоохгүй өнгөрч, улмаар энэ нь өөрөө аяндаа алга болчих болов уу гэж найддаг уу?
Сэтгэлийн түгшүүр аяндаа арилдаг зүйл биш мөн бид үүнийг хараад зүгээр л ГАРАА ХУМХИАД сууж болохгүй. Бие махбод, оюун санаа ба сүнсэнд сэтгэлийн түгшүүр эмх замбараагүй байдлыг авч ирдэг. Энэ нь таныг үнэхээр тамир тэнхээгүй болгодог. Унтаад сэрэхдээ ядарсан хэвээрээ сэрэх үед өдөр бүрийн санаа зовнил улам илүү сэтгэлийн түгшүүр рүү хөтлөх болно. "Бозлогийн эргүүлэг"-нээс та буух хэрэгтэй!
Сэтгэлийн түгшүүрээс салах нь ажиллагаа шаарддаг. Итгэсэн байсан худлууд, зуурсаар ирсэн өвдөлтүүд, өөрийн болгосон бодох буруу хэв маягаасаа салахыг энэ нь шаарддаг.
Сэтгэлийн түгшүүрээс салах нь мөн Бурханы тусламж, оролцоог шаарддаг. Буулгаа Түүнд авч ирж улмаар хүнд ачаа үүрэхээс амралтыг олж авах боломжтой болно гэж Есүс биднийг урамшуулдаг (Матай 11:28-30). Амьдралын зовлон, санаа зовнилтой таныг ганцаараа нүүр тулаасай гэж Тэр хүсдэггүй. Таны тайтгарал, хүч чадал, найдвар болж тантай хамт алхахыг Тэр санал болгодог.
Хэрэв та сэтгэлийн түгшүүртэй тэмцэлдэн буй бол санаа зовнилтойгоо нүүр тулах зүрх зоригийг Есүсээ хүлээн авахад бэлэн байгтун. Сэтгэлийн түгшүүрийн хавхнаас гарах мөн эрх чөлөө рүү хүрэх аянаа эхлүүлэхэд зориулсан хэдэн алхмыг энд дурдъя:
- Сэтгэлийн түгшүүрийнхээ эх сурвалжийг ил гарга (Дуулал 139:23-24). Залбирах цагийг онцгойлон гарга. Сэтгэлийн түгшүүрийг минь аваач хэмээн гуйхынхаа оронд үүнд хүргэж буй зүйл юу байна вэ гэдгийг Бурханаас асуу. Бурханд найдахтай та тэмцэлддэг үү? Танд туслахуйцаар Тэр танд хайртай гэдэгт та итгэж байна уу? Бурхан бол хүнд нөхцөл байдалтай чинь нүүр тулахуйц агуу гэдэгт та итгэж байна уу? Түүний үнэнтэй зэрэгцүүлэгдэх хэрэгтэй байгаа бодол санаа болоод зан араншин тан илчлэх боломжийг Бурханд олго.
- Айдсаас айхаа боль (2 Тимот 1:7). Айдас өөрөө өөрийгөө тэжээдэг. Үүний талаар хэдий чинээ бид бодно төдий чинээгээр айдас оюун бодолд минь өсөж томордог. Айдсыг итгэлээр ялан дийл. Айж байгаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Бурхан дээр, таныг сөнөөж буй сэтгэлийн түгшүүрийг ялахад туслах Түүний хүч чадал дээр анхаарлаа төвлөрүүл.
- Бодол санааг тан шинэчилж өгөхийг Бурханаас гуй (Филиппой 4:8). Эрүүл бус бодол санааны хэв маягийг тан Өөрийнхөө үнэнээр сольж өгөхийг гуй. Дараах таван эшлэлүүдийг цаасан дээр бичээд, тунгаан бод: Филиппой 4:6-8, Колоссай 3:2, Исаиа 41:10, Дуулал 4:8 ба Иошуа 1:9. (Бид эдгээрийг маргааш дахин харах болно.) Бурханы Үгэнд өөрийнхөө дотор нэвчих бас өөрийгөө хүчирхэгжүүлэх боломжийг олго.
- Бүх залбирал болоод хүсэлтээ Бурханд өргө (1 Петр 5:7). Асуудал болоод айдсуудаа Бурхантай хуваалц. Бурхан таныг сонсдог бөгөөд Тэр танд туслахыг хүсэж байдаг. Бүх зовнилоо Түүнд хаях тэр л хоромд айдсаа ялан дийлэх хүчийг Түүний Ариун Сүнс танд өгөх болно.
Өнөөдрийн залбирал:
Эзэн, нөхцөл байдлаасаа давж харах хүчийг надад өгөөч. Сэтгэлийн түгшүүрийг минь ялан дийлээч. Хянах, зугтаах мөн санаа зовох гэсэн оролдлогуудаа Таны төгс амар тайвнаар солиход надад туслаач. Ямар ч нөхцөл байдалд Танд болоод Таны мэргэн ухаанд найдахыг би сонгож байна. Бүх санаа зовнилоо танд хаяхыг би сонгож байна учир нь Та надад санаа тавьдаг гэдгийг би мэднэ. Өнөөдөр, зүрхэн дотор минь намайг хорьсоор ирсэн зүйлсээ- ахин би Танд бууж өгч байна! Эзэн минь сэтгэлийн түгшүүрээс чөлөөт бас ялсан ялалт руу надтай хамт алхаач. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
![Praying Through Anxiety](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F37949%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
More