Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах ньЗагвар

Praying Through Anxiety

7-с 2 дахь өдөр

Сэтгэлийн түгшүүр гэж юуг хэлдэг вэ?

Хүнд хэцүү асуудлууд эсвэл ирээдүйгээ хянахгүй байх үед маань сэтгэлийн түгшүүр гэтсээр амьдралд маань орж ирдэг.

Энэ нь шалгалтын өмнө, илтгэл тавих, анхны болзоо, хурим; эсвэл эрүүл мэндийн шинжилгээг хүлээж байх үед мэдрэх мэдрэмж шиг байж болно. Санхүүгийн хямрал эсвэл харилцаа засах аргагүйгээр толботсон үед сэтгэлийн түгшүүр таныг эзлэхийг хүсдэг.

Сэтгэлийн түгшүүрийг мэдрэх нь гэнэтийн төсөөлөөгүй байсан үйл явдалд, ирээдүй бүдэг бадаг тодорхойгүй байх үед эсвэл өнгөрсөн шарханд ч хүртэл үзүүлэх энгийн хариу үйлдэл байдаг. Гэхдээ сэтгэлийн түгшүүр ихэнхдээ зүгээр л мэдрээд өнгөрөх мэдрэмжээс хамаагүй илүү зүйл байх нь бий. Хяналт танаас хамаагүй давсан зүйл байх үед сэтгэлийн түгшүүр таныг хянан улмаар зүрх сэтгэл болоод оюун санааг тан оршин суух газраа болгохыг хүсдэг.

Улмаар тохь тухаа тэнд олох үедээ сэтгэлийн түгшүүр бие махбодын өвчлөл, нойргүйдэл ба гүн гунигтай байдлыг авч ирдэг. Энэ нь харилцаанд тан нөлөөлж, эрүүл бус сонголтын байнгын бөгөөд сүйрүүлэхүйц эргүүлэгт хөтөлдөг. Сэтгэлийн түгшүүртэй тэмцэлдэж буй хүмүүс энэ нь баяр хѳѳр ба амар тайвны мэдрэмжид ямар ч орон зайг үлдээдэггүй болохыг ухаардаг.

Гэхдээ Бурхан таныг сэтгэлийн түгшүүртэйгээр амьдраасай гэж хүсдэггүй. Тайван бус байдлын оронд дотоод амар тайвныг танд өгөхөө Бурхан амладаг (Дуулал 62:5). Тэр таны хоргодох газар, зовлонгоос хамгаалуулахаар нуугдах газраа болгон гүйдэг Нэгэн чинь байхыг хүсдэг. Ямар гайхалтай солилцоо вэ!

Хэрэв та сэтгэлийн түгшүүр бүхий бодлын эргүүлэгт байнга байгаа мэт мэдрэмжийг мэдэрч байвал таны доторх шуургыг Бурхан намдаахыг хүсдэг. Мөн үүнийг хийх хүч чадал Түүнд оршдог! Тэр ирээдүйг, өнөөдрийг—болоод одоог тан мэддэг Нэгэн!—нөхцөл байдалд тан алхан орж, аюулгүй хоргодох газар тан болоход бэлэн байдалтайгаар Тэр зогсдог.

Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийг нэрлэхэд мөн үүнийгээ Бурханы амар тайвнаар солиход тан туслах хэдэн алхмыг дор дурдъя.

  • Дуулал 62:5–8-ийг унш. Зөвхөн Бурханаас л хамааралтай байх гэж ямар байдгийг та төсөөлж чадах уу? Яг одоо тантай нүүр тулж буй сэтгэлийн түгшүүрийг төрүүлэхүйц нөхцөлд байхдаа найдвараа хүчирхэг бөгөөд хайрын Бурханд тавих нь танд ямар нөлөө үзүүлэх бол?
  • Дуулал номыг бичигч, бүх л асуудлуудаа Бурханд хэл хэмээн Бурханы хүмүүсийг ятгадаг. Та үүнийг үйлдсэн үү? Бурханд итгэх юм бол үүнийхээ оронд юуг хүлээн авна гэж танд амласан бэ?
  • Өнөөдөр Бурханаас хамааралтай байх алхам хийх нь таны хувьд ямар байдалтай харагдах бол?

Өнөөдрийн залбирал:

Бүхий л асуудлуудаа авч ирэх аюулгүй газар минь байдгийн төлөө Ааваа Тандаа талархъя. ______________тэй нүүр тулах үедээ би сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байна. Бурхан минь, миний хүчит Хамгаалагч болох Танаас хамааралтай байхад надад туслаач. Хянаж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулах үедээ Таны амар тайвныг би Танаас гуйж байна. Өнөөдөр, би Танд мөн Таны хязгааргүй мэргэн ухаан ба хүч чадалд найдвараа тавьж байна. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Praying Through Anxiety

Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Америкийн Библийн Нийгэмлэгт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://americanbible.org/prayer/