Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 9 дахь өдөр

9 дэх өдөр

Есүсийг төрүүлсэн Мариагийн тухай түүхийг сонсоход бодит байдалд нийцэхгүй, итгэхэд бэрх мэт санагдаж болох юм. Тийм учраас биднээс итгэл шаардагдаг. Ариун Сүнсээр хэвлийдээ үртэй болох зэрэг нь зөн билгээрээ тэр бүр итгээд байх зүйл биш билээ! Харин Иосеф яалаа? Ирээдүйн сүйт бүсгүй нь итгэмжгүй мэт санагдах үед хууртсан, орхигдсон, шархалсан мэт мэдрэмж түүнд төрөх нь зүйн хэрэг байв. Гэрлэхээр тэсэн ядсан, баяр хөөртэй хүлээлт нь Мариагийн хүүхэд төрүүлэхээр болсон тухай мэдээнээс болж түүнийг урамгүй болгожээ.

Иосеф "хүндэтгэлтэй бөгөөд нууцлаг байдлаар" Мариагаас салахаар оролдсон нь түүний ёс зүйтэй зөвт нэгэн болохыг нь харуулж байв. Тухайн цаг үед Еврейн хуулиар Мариа итгэмжгүй хэмээн тооцогдож, ахлагчдын өмнө шүүгдэж, чулуугаар шидүүлж үхэх ёстой байв. Зөвт нэгэн байсан тул Иосеф Мариагийн нэр хүндийг сэвтээхгүйгээр хамгаалах гэж оролдов. Ийм нөхцөлд тэрээр сайн зүйлийг хийх гэж байсан ч, түүний зүрх сэтгэлийн шаналал, эргэлзээ нь өөрчлөгдөхгүй байв.

Гэтэл бүх зүйл нэг шөнийн дотор өөрчлөгдөв. Түүний зүүдэнд тэнгэр элч үзэгдэн Иммануел, бидэнтэй хамт байдаг Бурхан онгон эмэгтэйгээс төрөх болно гэж Исаиагийн 700 жилийн өмнөх эш үзүүллэг нь бодитоор биелж буйг баталжээ. Ийнхүү дуулгавар дотроо итгэлтэйгээр, зоригтойгоор алхаж, шинэ амьдралын төлөө Бурханы бэлдсэн замыг тэр дагасан билээ.

Амьдралд эргэж буцах үйл явдлаар дүүрэн байдаг нь нууц биш. Биднийг бүхэлд нь донсолгож, сүйрэлд хүргэх гэнэтийн зүйлс, хормын зуур бүх зүйл өөрчлөгдөхөөс хамгаалах дархлаа бидний хэнд нь ч байхгүй. Иосефтой яг адил яаж ч бодсон ямар ч утгагүй мэт санагдах зүйлс бидэнд тулгарах үеүд байдаг. Иосефт тодорхой хариуг нь өгсөнтэй адил тэр бүр хүлээж авахад тааламжгүй зүйлийнхээ хариуг бид заримдаа авдаггүй. Хэдий тийм байлаа ч Бурхан бол сайн бөгөөд Тэр бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө мөн алдрынхаа төлөө үйлддэг. гэдэг үнэнийг мэддэг тул үүнийхээ төлөө бид баттай зогсож чадна.

Эргэлзэх эсвэл сэтгэл өвтгөсөн аливаа нөхцөл байдалд орчихгүйн тулд Ариун сүнстэй гүнзгий харилцахыг эрмэлзэн Түүний дуу хоолойгоор удирдуулаарай. Хэдий бодит бус мэт санагдсан ч, Түүнд итгэх нь таны сонголт. Иосефын дуулгавартай байдал дунд Бурхан түүний бодож төсөөлөхөөс ч илүү бялахлаар үйлдсэн билээ. Бурхан ийм зүйлийг танд ч хийж өгч чадахгүй гэж хэн хэлэх вэ?

Хэрэгжүүлэх зүйлс: Бүх итгэлээ алдсан байхад тань Бурхан Өөрийн зорилгоо танд илчлэн, алдраа харуулсан тэр үеүдээ та эргэцүүлэн бодоорой. Бурханы хангамж, хувиршгүй байдалд талархсан гуйлт залбирлаа бичиж тэмдэглээрэй!

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv