Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар
11 дэх өдөр
Матай 2-р бүлэгт хаанчлалд нь аюул заналхийлэх аливаа бүхнийг устгах туйлын их хүсэлтэй хорон муу санаатай, айдас төрөм Херод хаан гэдэг удирдагчийн талаар бид мэдэх билээ. Дорно зүгээс ирсэн мэргэдээс Христ мэндэлсэн тухай мэдээг тэр олж мэддэг. Мэргэд "Иудейн Хаан" болох түүнд сөгдөн мөргөхийг хүсэж байсан бөгөөд Түүнийг хаана байгааг мэдэхээр Херодоос асуужээ.
Энэ бүлгийг унших зуураа мэргэдэд Есүсийг Бетлехемд байгааг олж тогтоосон мастер төлөвлөгөөний талаар та суралцах болно. Гэтэл Херод Есүсийг хүндлэн дээдлэх төлөвлөгөөгүй байлаа. Тэр хаан хуурамч байсан бөгөөд Түүнийг мөрдөж эхэлдэг.
“Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.”
Мэргэд Христийг харсныхаа дараа Херод хааны шахалтаар Есүсийн хаана байгаа тухай мэдээг хүргэж болох байсан. Гэтэл Матай 2-р бүлэгт "Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь тэнгэрлэг анхааруулга" тэдэнд ирсэн тухай бичжээ. Тэд өөр замаар нутгийн зүг одсоноор Есүсийг Херодоос мөн түүнийг хөнөөхөөр эрж хайхаас хамгаалахын тулд Иосеф, Мариа хоёрыг Бетлехемээс зугтаах аяллыг эхлүүлдэг.
Эдгээр мэргэдийн талаар тийм ч их түүхэн мэдээлэл бидэнд байхгүй. Тэдний хэн болох хийгээд хаанаас ирсэн тухай онол олон ч, энэхүү бичвэрээс мэргэд Херодоос илүүтэйгээр "тэнгэрлэг анхааруулгаас" айсан нь илт мэдэгдэж байна.
Энэ талаар тунгаан бодох үед эцсийн дүндээ хүнээс бус харин Бурханаас эмээх эмээлтийн улмаас бид өдөр тутмынхаа амьдралын дийлэнх шийдвэрийг гаргадаг. Бид үргэлж Бурханаас илүү ихээр эмээж, бусдын юу бодох нь хамаагүй хэмээн бодох хүсэлтэй ч, тэр бүр бодиттой хэрэгждэггүй шүү дээ. Заримдаа нийгэм биднийг хамгийн сайнаараа байхыг шахаж шаарддаг. Хүний шүүмжлэл шархлуулж, хүний магтаал урамшуулдаг. Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол бусдын үг, бусдын баталгаажуулалтаар амьдрах эсвэл үхэх болно.
Хэрэгжүүлэх зүйлс: Өдөр тутмынхаа амьдралд мэдрэгдэж буй дарамт, шахалтыг хүнээс үү эсвэл Бурханаас уу гэдэг талаар та хэзээ бодсон бэ? Хэний таалал, хүндлэлийг хамгийн ихээр авах гэж та амьдардаг вэ? Бурханаас илүүгээр хүнээс айж байгаа мэт танд санагдаж байгаа бол өнөөдөр гэмшин залбираарай. Энэхүү Христийн мэндэлсэн баяраар Есүс бол Эзэн, таны амьдралын мөн бүх бүтээлийн удирдагч мөн хэмээн танд сануулахыг хүсэн Бурханаас гуйгаарай. Өнөөдөр та залбирах явцдаа "төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна" (1 Иохан 4:18) гэдэг эшлэлийг тунгаан бодоорой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More