Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 15 дахь өдөр

15 дахь өдөр

Христ мэндэлсэн баярыг бид тэжээлийн тэвшинд дөнгөж төрсөн нярай хүүхдээр  төсөөлдөг. Гэтэл Христ мэндэлсэн баярын хэрэгцээ аль эрт цагт бий болсон. Энэ баяр үнэн хэрэгтээ Еден цэцэрлэгт могой эмэгтэйг хуурч, тэрхүү жимснээс нөхөртөө өгснөөр гэм нүгэлд унаснаас үүдэн Бурхан нэгэн амлалтыг өгсөн тэр цагаас эхэлсэн юм.

Харин илүү гүнзгийрүүлэн судалж үзвэл, тэнгэр элч Люсифер сүр жавхлангаараа Бурханаас илүү байж чадна гэдэг бодлоороо өөрийгөө хуурсан тэр цагаас ертөнцөд эмх замбараагүй байдал бий болсон түүхийг сөхөх болдгийг бид ойлгох болно. Гэмт үйлдлийнх нь улмаас Бурхан түүнийг шийтгэн Тэнгэрийн улсаас бүрмөсөн хөөн зайлуулсан ч энэ нь төгсгөл биш байв.

Эхлэл 3-р бүлэгт, алдрын төлөөх тэмцэл үргэлжилдэг. Сатан "Чи Түүнтэй адилхан болно" гэж Евагийн оюун бодолд суулгаснаараа Бурхантай харилцах харилцаагаа тасалсан юм. Эхлэл 1-р бүлэгт өгүүлдэг Еден цэцэрлэгт “Бурхан үнэхээр чамд үхнэ гэж хэлсэн үү?” гэсэн энгийн асуултаар түүнийг хууран мэхэлж, Бурханы бүтээсэн итгэлийн экосистемийг нураасан. Тэгээд худал хуурмагаа улам лавшруулахаар ирээд ингэж хэлэв: “Чи ердөө ч үхэхгүй. Хэрвээ энэ модноос жимс идвэл чи Бурхантай адил болно” гэв. Тэр “Чамд Бурхан хэрэггүй. Чи өөрийнхөө Бурхан байж болно” хэмээн хэлжээ.

Тэд худлыг идсэн.

Гэм нүгэл ингэж хуаранд орж ирэв. Бурхан ба хүмүүний хоорондын харилцаа тасарч, нүгэлд унасан хүн бүр Бурханаар хараагдав. Бурхан эхлээд Сатаныг хараасан бөгөөд Адам, Ева хоёрын шийтгэл Түүний амнаас гарахаас өмнө могойг ялах амлалт хэрэгжиж эхэлсэн.

Бурхан эмэгтэйн үр удам могойн үр удамтай дайсагнах болно гээд “Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална” гэж тунхаглав. Эдгээр нь тэмцлийн үгс байлаа. Энэ бол үхлийн амлалт байв. Няцарсан өсгий бол гэмтэл хэдий ч толгойг бяцлах нь үхлийн цохилт болно.

Хэрцгий мэт боловч энэ нь Христийн мэндэлсэн баярын амлалт юм. Бидний ялагч болох Христ ирэх болно. Тэр дайсны толгойг бяцална.

Еден цэцэрлэгт тасарсан Бурхан, хүмүүний хоорондох харилцаа хүндэрч, улмаар тэвшинд үр суулгагдаж, хүнд хэцүү загалмайн хөрсийг хагалж, хоосон булшин дотор эрчимтэйгээр дэлгэрсэн.

Христийн мэндэлсэн баяр нь өөрсдийн маань эвдэрсэн болон хүнд хэцүү ертөнцийн харилцааны талаар сануулдаг цаг хугацаа хэдий ч, Дахин ирэлт нь бидний харилцааг засахын тулд Бурхан ямар их хүчин чармайлт гаргасныг сануулах төгс цаг юм. Есүс Бурханы амлалтыг биелүүлж, бугийн хулгайлсан бүхнийг эдгээхээр дэлхийд ирсэн.

Хэрэгжүүлэх зүйлс: Энэхүү Христ мэндэлсэн баяраар Бурханы өршөөнгүй мөн чанарын талаар эргэцүүлэн бодоорой. Амьдралд тань эвлэрэх, уучлах хэрэгцээтэй харилцаанууд байна уу?

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv