Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 19 дахь өдөр

19 дэх өдөр

Ихэнх гэр бүлүүдэд хамаатнуудынх нь алдсан буюу гэмд унасан тухай болгоомжлуулах яриатай холбогдсон амжилт, ялалтын чухал мөчүүд байдаг. Амжилтын оргил биднийг урамшуулж тэр бүү хэл сүрдэхэд хүргэдэг байхад уналт биднийг цочролд оруулж, биднээс өмнө уналтын жимийг аль хэдийн гаргасан хүмүүсийн адил асуудалд орохдоо айдаст автдаг.

Есүсийн угийн бичиг үүнтэй адил байдаг. Абрахам шиг итгэлийн гайхалтай жишгийг тогтоосон ч юм уу эсвэл Рут шиг зоригтой хүмүүсийг бид мэддэг. Мөн түүнчлэн Иудас шиг шуналд автдаг хүмүүсийн тухай бас суралцдаг. Нэгэн андынхаа амийг хороох тушаал өгсөн хэр нь бидний өнөөдөр ч ашиглаж буй Дуулал номыг бичсэн Давид шиг төвөгтэй зүрх сэтгэлтэй хүмүүсийг хардаг. Тэгсэн ч ариун, гэм нүгэлгүй, үнэн болох Есүс дээр ирдэг. Гэнэт энэ гэр бүлийн удмын хамгийн оргил үе нь замын дунд бага зэргийн өсөлттэй байх ба уналтын үе нь нигүүлслийн халхавчинд бүдгэрэн мартагдсан байдаг.Эндээс бид өөрсдийнхөө урьдын асуудлыг хэрхэн харж болох талаар суралцаж эхэлдэг. Элч Паул "Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг." гэж хэлсэн байдаг. (Филиппой 3:8).

Матай Есүс хэрхэн үнэн Аврагч болохыг тайлбарлахын тулд Христийн угийн бичгээр сайнмэдээний номоо эхлүүлдэг. Еврейчүүдийн хувьд энэ нь Есүсийн Эзэн болох тунхаглал болон эш үзүүллэг биелэх баталгааг хангаж өгсөн явдал юм. Бусад бүх хүмүүс, тухайлбал Рахаб болон Рут шиг хүмүүсийг оролцуулан Бурханы авралын төлөвлөгөөнд тэд орхигдоогүй болохыг харуулдаг. Хэрэв таны өнгөрсөн амьдрал болон сайн эсвэл муу өвийг таны өмнө Бурханы нигүүлслийн бодит байдал болохыг харуулбал та яах вэ?

Бурханы Абрамд "Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун" хэмээсэн захиасыг Есүс биелүүлсэн. Хойч үеийнхэн нь хичээсэн ч энэ хил хязгаарт бүдэрсэн (Эхлэл 17:1). Христ дотор хүн төрөлхтний зүгээс энэхүү гэрээний биелэл эцэст нь гүйцэлдсэн билээ. Энэ бол зөвхөн аврал болон нигүүлслээр дамжин өнөөдөр энэ дотор бид өөрсдийн хүч чадлаар бус харин бидний төлөөх Түүний золиосоор дамжин алхаж байна. Таны өвлөж төрсөн нь таны бодол дотор эерэг эсвэл сөрөг байхын алинд ч Есүсийн удам бидэнд Бурханы гэр бүлд бид бүгд багтдаг болохыг сануулдаг. Бидний хэн нь ч Христээс ангид нэвтрэн орж чадахгүй. Таны шинэ өв бол Есүсийн нигүүлсэл ба сайн сайхан юм!

Үйлдэх алхам: Та баяраа тэмдэглэж, шинэ оноо угтаж байхдаа бүх нэрээс дээгүүрх Есүс нэрийг авч явж байгаа гэдгээ санаарай. Танд байгаа Бурханы нигүүлслээс илүү хүчтэй өнгөрсөн явдлууд хийгээд ДНК гэх дараалал нэг ч байхгүй. Та урагш тэмүүлэн амьдрах үедээ сүнснийхээ өв рүү найдсан хэвээр байгаарай.

Бичээс

Ѳдѳр 18

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv