Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар
17 дахь өдөр
Ямар нэгэн алдаа гаргачхаад за ингээд дуусах нь тэр дээ гэж танд бодогдож байсан уу? Засаж залруулах гэж хэчнээн оролдоод ч гэмээ цайруулах боломж бий юу? Өнөөдөр бид Давидын амьдралыг гүнзгийрүүлэн судлах болно. Итгэлээрээ Израилын хамгийн агуу хаан гэгдэж байсан тэрээр хойч үеийнхэндээ дагаж мөрдөх стандартыг тогтоож өгсөн билээ. Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн хэмээгддэг ч түүний хаан болох хувь заяа мөн хаанчлалыг нь тэр даруй сүйрүүлэх гэсэн хүнд хэцүү үйл явдлууд амьдралд нь тохиолдож байв.
2 Самуел 11-р бүлэгт Давид Батшеба хэмээх гэр бүлтэй бүсгүйг хүсэн тачаадсан тухай гардаг. Түүнийг хөл хүнд болгохын зэрэгцээ эрх мэдлээ ашиглан нөхөр Уриаг нь хороодог. Энэ бол хаан хүнд яав ч тохирох зан биш! Бодит байдал, шударга ёсны хязгаарлагдмал ойлголтын хүрээнд энэ нөхцөл байдлыг харахад Давидын ирээдүй хийгээд нэр хүнд сүйрэхийг мэдэх нь бидэнд тийм ч хэцүү биш. Бурхан түүнийг цаашид ашиглахыг хүсэх ямар ч нөхцөл байгаагүй. Эцэст нь тэр энэ бусармаг үйлдлээсээ яаж мултарч чадав аа? Нэг биш, бүр хэд хэдэн хууль зөрчсөнийхөө дараа тэр яаж өршөөгдөж чадав аа? Тэр хуулиас дээгүүр байж чадсан гэж өөрийгөө бодохоор ямар их бардам байв аа?
Бурхан том зургаар нь хараад чухам юу тохиолдох ёстойг мэдэж байв.
Бурхан Давидад боломж байгааг олж харсан бөгөөд алдаанууд нь түүний хэн болох, ирээдүйд нь юу тохиох гэж буйг тодорхойлох зүйл биш болохыг мэдэж байлаа. Үйлсэд суурилсан итгэл Давидыг аврах эцсийн зүйл болж чадахгүй гэдгийг Тэр мэдэж байсан. Харин Бурхан Давидын үйлдлийн талаар энд тусгаагүй ч түүнийг ард түмнээ даруугаар халамжилж, Бурханы хаанчлалыг тэлэхийн тулд юуг ч хийхэд бэлэн хүсэл зоригтойг нь мэддэг байв. Хамгийн гол нь Бурхан Аврагчийг илгээж, ертөнц хийгээд түүний өмнөх 28 үе удмыг бүх гэм нүглээс нь чөлөөлөх агуу төлөвлөгөөтэй байжээ.
Давидын өнгөрсөн нь түүний амьдралыг мөн дараа үеийнхнийг нь тодорхойлохгүй болохыг Бурхан мэдэж байсан учраас Давид ч мөн үүнийг нь нотолсон билээ. Давид ичгүүр дотроо амьдарч, хийсэн үйлдэлдээ ялагдаж болох байсан ч, тэр Аав руугаа гүйн очоод тэрслэлийн сүнсээ ухаарч, гэм нүгэл ичгүүрээс нь цэвэрлэж өгөхийг хүсэмжлэн гуйсан. Энэ бүхнийг Давид даруу сүнсээр мөн Аавдаа бүрэн бууж өгснөөр сүйрэлд орсон нөхцөл байдлаа төсөөлөхийн аргагүй тийм агуу зүйл болгон өөрчилж чадсан явдал билээ. Давидыг уучлаад зогсохгүй, түүний цусан төрлөөс Аврагчийг төрүүлэхээр бүр ч илүүг Бурхан үйлдсэн. Бурхан руу хандахад Тэр биднийг уучлан гэмээс чөлөөлдөг!
Хэрэгжүүлэх зүйлс: Бурхан Аавынхаа хөлд ичгүүрээ авчирсан Давидтай адил бид ч тийнхүү үйлдэх боломжтой. Таны үйлдсэн ямар гэм, зовлон шаналал танд одоо ч ичгүүрийг мэдрүүлсэн хэвээр байна вэ? Нөхцөл байдлынхаа дээр Дуулал 51-р бүлгээр ерөөгөөд амьдралдаа байгаа бүх гэм нүгэл болон хүлээсний дээр Христийн ялалтыг тунхаглан залбираарай!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More