Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 18 дахь өдөр

18 дахь өдөр

Бүх эш үзүүлэгчид дотроос Исаиа Шинэ Гэрээнд хамгийн ихээр эш татсан байдаг. Элч Иохан дурдахдаа Исаиа "Есүсийн алдрыг харсан бөгөөд Түүний тухай ярьсан гэжээ.”

Үүнийг төсөөлдөө! Исаиа Есүсийг төрөхөөс 700 гаруй жил өмнө тэнгэрлэг сэнтийдээ суун байхыг нь харсан! Энэхүү эмээлт дүүрэн агшинд тэрээр тухайн цаг үед амьдарч байсан эш үзүүлэгчдээс хамгийн агуу нэгэн байсан ч Түүнийг гүйцэхгүй гэдгээ ухаарсан.

Исаиа Есүсийг харах үедээ дуу алдан "Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн.” хэмээжээ. Исаиагийн хэлсэн болон үйлдсэн зүйл нь Бурханы ариун байдлын хаана нь ч ойртохгүй болохыг тэрээр санан харуусаж байсан.

Гэхдээ нигүүлслийн Бурхан Исаиаг найдваргүйгээр орхиогүй! Бурхан тэр даруй Исаиа руу тэнгэрэлчийг илгээн түүний нүглийг зайлуулж, гэмийг цагаатгасан гэдгийг түүнд сануулсан.

Исаиатай адил бидэнд заримдаа цэвэр бус уруулаасаа болж мөхөж буй мэт тийм мэдрэмж төрдөг нь энгийн хэдий ч энэ бол үнэн. Бид амнаасаа бусдыг өвтгөх үгийг хэлчхээд буцаагаад авчихмаар үед живж байгаа мэт мэдрэмж төрдөг. Хэн нэгэнд эргэлзэхийнхээ оронд амьдралыг нь босгон байгуулж болох байсан үгийг хэлсэн болоосой гэх үеүдээ бид санадаг.

Бидний хэн нь ч сайн биш гэдгийг Библи хэлдэг. Аврагчгүйгээр Бурханы өмнө зогсох боломж бидэнд байхгүй байх байсан. Исаиагийн адил бид буруу хийсэн зүйлсээ санаад харамсдаг. Болдог бол цаг хугацааг ухраагаад өөр замыг сонгохыг хүсдэг ч боломж нэгэнт өнгөрсөн байдаг. Зарим дурсамжууд харуусал төрүүлдэг ч бидний алдаа бус харин өөрсдийгөө үнэ цэнгүй, цэвэр бус болгодог тэдгээр дурсамжуудын өвдөлтийг бид тээсээр явдаг.

Бидэнд итгэлийн хүчирхэг амлалт байдаг төдийгүй, Есүсийн ургасан цусаар бид зөвтгөгддөг болохоо ухаардаг. Исаиагийн адил бидний гэм нүгэл зайлуулагдаж, цагаатгагдсан.

Үнэн юу вэ гэвэл Бурхан танд хайртай. Тийм учраас Есүс ирсэн бөгөөд Түүний мэндэлсэн өдрийг бид тэмдэглэдэг учиртай. Иммануел. Бурхан бидэнтэй хамт.

Үйлдэх алхам: Бурханы хайр ба нигүүлслээс таны өнгөрсөн бүхэн илүү хүчирхэг биш тул Бурханд талархах цаг гаргаарай. Таныг өвтгөсөн хэн нэгнийг уучлахыг сонгоод, Бурхан таныг үргэлж хайрладаг бөгөөд тантай үргэлж хамт гэдэг үнэнд та итгэдэг тул бүх худал хуурмагийг сольж өгөөч хэмээн Бурханыг уриарай. Бидний найрсаг Бурхан аавын өмнө Есүс таныг үнэ цэнтэй, зөвт болгосных нь төлөө Түүнд талархлаа өргөөрэй.

Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv