Иохан 12:37-41

Иохан 12:37-41 АБ2013

Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн. Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ.